Дорнод аймгийн Хэрлэн сумын "Нийтийн
биеийн тамирыг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын
хүрээнд 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 10 дугаар сарын 01-ний
өдрийг хүртэл өглөөний гүйлтээр хичээллэдэг хүмүүсийг нэгтгэх, иргэдэд
нийтийн биеийн тамираар хичээллэх дадал зуршлыг бий болгох зорилгоор
"Амьдралын зөв хэвшил энгийн зүйлээс эхэлнэ” уриатайгаар нарны гүйлтийг
зохион байгуулахаар болжээ.
Энэхүү арга хэмжээг аймгийн Эрүүл мэндийн газар, Хэрлэн сумын ахмадын хороо, өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд өчигдөр буюу 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 06.30 цагт нээлтийн үйл ажиллагааг хийсэн байна.
Уг нээлтийн арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, ахмад настан иргэдийн төлөөлөл 80 гаруй иргэн оролцож, сунгалтын дасгал, "Жавхаат хэмнэл” аэробикийн дасгалыг хийлээ.
Нарны гүйлт нь өглөөний цэвэр агаарт гүйж биеийн бүх булчинг идэвхтэй ажиллуулж, хүчилтөрөгчөөр ханган, биеийн илүүдэл илчлэгийг шатааж, тэнцвэржүүлдэг хамгийн түгээмэл бөгөөд сонгомол арга юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих