Дөрвөн настай охиныг зодож хөнөөсөн гэх Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал үргэлжилсээр байна. Шүүх хуралдаанд шүүгчдэгч нар мэдүүлэг өгч байна. Т.Цогт нь хамтран амьдрагч Маралмаагийнхаа эсрэг мэдүүлэг өгч эхэлжээ. Т.Цогт нь мэдүүлэг өгөхдөө "Г.Маралмаа бөө байсан. Бөөгийнхөө зан үйлийг хийхдээ охин ээжээсээ бузартсан. Бузарыг нь арилгана гээд сураар ороодог байсан. Архи, сүүг нүүр рүү нь цацдаг байсан. Гэхдээ миний охиныг арай алчихна гэж бодоогүй. Нэг удаа миний охин "ааваа ажилдаа битгий яваачээ, Маралмаа эгч намайг зодоод байна” гэж хэлж байсан” хэмээн мэдүүлээд байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10092
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих