Дөрвөн настай охиныг зодож амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Г.Маралмаа, Т.Цогт нарыг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид өчигдөр өглөө 10.30 цагт эхэлж орой болтол хуралдаж өндөрлөлөө. Шүүх хурал өдөржин үргэлжилсний эцэст Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргав. Учир нь Г.Маралмаа Т.Цогтын эсрэг мэдүүлэг өгч "Т.Цогт охиныг нас бардаг өдрөөс хоёр хоногийн өмнө охиныг тэлээгээр ороолгож зодсон. Энэ нь үхэлд хүргэх шалтгаан болсон. Миний зодсон нь охиныг үхэлд хүргээгүй" гэж хэлсэн учир дээрх хэргийг дахин шалгах хэрэгтэй гэж үзжээ. Мөн Т.Цогт, Г.Маралмаа нар охиныг өмнө нь дарамталдаг байсан нь үнэн эсэхийг мөн шалгах шаардлагатай гэжээ. Шүүх хуралдаанд Г.Маралмаагийн гэр бүл болон охины төрсөн эхийн гэр бүлийнхэн нь оролцсон юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10096
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих