Өнөөдөр
аргын тооллын 2014 оны дөрөвдүгээр сарын 3. Пүрэв гараг.
Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон
морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 4.
Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй.
Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба
үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд
хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх,
дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын
абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах,
зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар
малтах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич,
тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал
зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна
хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Эерэг
өдөр. Өнөөдөр та өмнө нь бүтэлгүйтэж байсан хүнтэйгээ найзлах болно.
Таагүй байдлуудыг дотны хүмүүсийн тусламжид үндэслэн засна. Ямар нэг
хамтын арга хэмжээг зохио. Та өнөөдөр өөрийн баталгаатай ар талыг
бүрдүүлж чадна.
Үхрийн орд (4/20-5/20): Хянуур
өдөр. Эхэлсэн ажлаа тал дунд нь хүргээд орхилгүй зорилгодоо тууштай
шантаршгүй тэмүүлбэл амжилтанд хүрнэ. Олуулаа бужигнасан газраас хол
бай. Хүний муу нөлөөнд автаж болохгүй.
Ихрийн орд (5/21-6/21): Оюун
санаагаа ариусгах тайвшрах өдөр. Хэрэв та ажлынхаа чухал асуудлуудыг
шийдвэрлэж урьдын алдаагаа засаж чадвал сэтгэлийн ачааллаас ангижирч
ихэнх бэрхшээлүүдээ даван туулж чадах болно. Өөрийн гэр орон гэр бүлийн
харьцаандаа гол анхаарлаа хандуул.
Мэлхийн орд (6/22-7/22): Эргэлзээтэй өдөр. Өнөөдөр өглөө эрт босон өдрийнхөө төлөвлөгөөг гарган
тухайн өдөртөө бэлтгээрэй. Та бүх зүйлээ бэлэн, жин тан болгосон бол
ямар нэг асуудал гарч ирэхэд шийдвэрлэхэд хялбар байх болно. Өөрийн хийх
ёстой ажлаа өглөө эртлэн хийж дуусгаарай. Ингэвэл та үдээс хойш
чөлөөтэй болох болно.
Арслангийн орд (7/23-8/22): боломж
гарч байна. Эд зүйл худалдан авахад таатай өдөр. Гэр орны санаа
зовоосон асуудал эсвэл дотны хэн нэгэнтэй холбоотой бэрхшээл үүсч
магадгүй байна. Танд өөрийн зохион байгуулах бүх л авъяас чадвараа
харуулах нөхцөл Мөн та өөрийн гэсэн орон сууцтай болох юмуу их засвар
хийх бололтой.
Охины орд (8/23-9/22): Хүнд өдөр. Охины ордныхоны хувьд бүх амьдралыг үндсээр нь ч өөрчилж
мэдэх мэдээ ирж магадгүй байна. Сонголт хийхэд хүндхэн байх боловч
эцсийн шийдвэрийг гаргахын өмнө сайтар тунгаан оюун санаагаа тайван
байлгаж чадвал алдаанаас зайлсхийж чадна.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Үр
бүтээлтэй өдөр. Өнөөдөр зарим нэгэн мэдээллээс хоцрохоос болгоомжлон
анхааралтай байгаарай. Энэ нь ирээдүйд тань хэрэгцээтэй зөвлөгөө байх
болно. Нар таны өөрийн орд руу шилжиж буй энэ үед танд олон амжилтанд
хүрэх боломж гарч ирнэ. Цагаа нарийн төлөвлөж чадвал үүрэг даалгавраа
хурдан гүйцэтгэж чадна. Хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байж танд
тусласан хүмүүст талархлаа илэрхийлээрэй.
Хилэнцийн орд (10/23-11/21): Хоёрдмол
өдөр. Таны амьдралын түвшин өндөр төвшинд байна. Өнөөдөр биеийн хүчний
ажил хийх спортоор хичээллэх нь нэн таатай байх болно. Чухал ажил
хэрэг эсвэл гэнэтийн төлөвлөөгүй ажлуудаас болж хайр сэтгэлийн асуудлаа
хойшлуулахаас өөр аргагүй болно. Гэхдээ бүх зүйл таны талд байгааг
сана.
Нумын орд (11/22-12/21): Бусадтай уулзах тасарсан харьцаагаа сэргээхэд таатай өдөр. Таны
амьдралд урьд нь хэний ч олж хараагүй зүйлийг танаас олж харж чадсан хүн
эргэн орж ирэх бололтой. Түүний анхаарал оролцоо таныг эргэлзээгээ
даван туулахад тусалж сэтгэлийг тань баяр баясгалантай болгоно.
Матрын орд (12/22-1/19): Хууран
мэхлэлт бүтэшгүй хоосон санаа өдөөн хатгалагтай өдөр. Долоо хоногийн
эхээр уран бүтээлийн онгод орсон мэт санагдсан ч өөрийгөө хуурсан хэрэг
болж, санасан үр дүнд авчирахгүй. Өнөөдөр шинэ ажил эхлэх эсвэл шинэ
төлөвлөгөө зохиох хэрэггүй. Энэ нь бүх талаар бэрхшээл учруулна.
Хумхын орд (1/20-2/18): Хямралтай
өдөр. Хулгай дээрэмд өртөх магадлалтай. Зарим хүмүүсийн угаас эрэмгий
өөртөө итгэлтэй байдал нь хүнд байдлаас гарахад туслана. Зугаа цэнгэлд
дурлагсад эрүүл мэнддээ онцгой анхаар. Элэг цөс хямрана. Оройг гэрээс
гаралгүй өнгөрүүл.
Загасны орд (2/19-3/20): Өөрчлөлт хийх, чухал ажлын эхлэлийг тавих өдөр. Бараг мэдэхгүй ажлын
санал ирж болзошгүй. Ихэнх загасныхан шинэчлэлтээс цочирдох болно. Та
дэмий л айдаст автаж байна. Өнөөдөр ажил хэрэгт чармайх нь хожмын үр
дүнд хүргэхгүй.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих