Германы гэрэл зурагчин Сандра Хён дөнгөж 6-хан настай Муай Тай зодоонч хүүхдүүдийн тухай цуврал гэрэл зургийн сурвалжлага хийжээ. Тайландад ядуурал маш их тул эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ аймшигт тулаанд өгч мөнгө олдог байна. Жаалууд багаасаа хатуужил суун зөвхөн ялахын төлөө тэмцсээр 20 жилийн дараа энэхүү тулаанаас чөлөөлөгддөг аж.
Хүүхдүүд яг л мэргэжлийн тамирчид шиг зодолдох бөгөөд хэр их ялна төдий чиний боцооны мөнгө их авна. Тиймээс л тэд бие биенээ хайрлах сэтгэл гээчийг мартаж мөнгөний машин болж өсдөг байна. Аймшигтай санагдаж байна уу? Гэвч энэ хүүхдүүдийн тулааныг Тайландад хууль ёсоор зөвшөөрсөн байдаг тул тэдний тулааныг үзэгчид байнга л пиг дүүрэн байна. Мөн жуулчид ч ихээр ирдэг ажээ.
Амьдралынхаа төлөө ийнхүү тэмцэж буй эдгээр бяцхан жаалуудаар үнэхээр бахархмаар…
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих