Үндэсний их баяр наадмаар монгол бөхчүүд хиймэл зүлгэн дээр зодоглоно. Энэ нь байгалийн зүлэг ногоо, газрын хөрсийг гүйцэхгүй, халтиргаа гулгаа ихтэй байна гэсэн болгоомжлол бөхчүүдийн дунд бий. Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Б.Данзан " Хиймэл зүлгийг олон янзаар туршиж үзсэн. Бөхчүүд барилдаж байх үед ус асгаж хүртэл туршсан. Голланд улсаас оруулж ирсэн дэлхийн стандартад нийцсэн хиймэл зүлэг учраас халтиргаа гулгаа үүсэхгүй, харин ч байгалийн зүлэгээс илүү байсан. Тиймээс наадмын үеэр элдэв осол гэмтэл гарахгүй байх” гэв.
Мөн наадмын үеэр бөхчүүдийг энгэрийн камераар хянана гэдгийг албаныхан дуулгав. Дэвжээн дээр барилдах үедээ ёс зүйн алдаа гаргах, бүдүүлэг үг, хэллэг хэрэглэх зэргийг хянахаар хөл засуулуудад энгэрийн камер зүүлгэхээр болжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих