Өнөөдөр 9 цагаас Хэрлэн сумын 10 багийн нийгмийн ажилтнууд аймгийн
музейтэй танилцана. Соёлын биет бус өвийг бүртгэлжүүлэх ажил Хэрлэн
суманд явагдаж байгаатай холбогдуулан багийн нийгмийн ажилтнуудад биет
бус соёлын өвийн талаар мэдээл өгөх, биет бус өв тээгчдийн бүтээлүүдийг
танилцуулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм
байна.
Дашрамд дурдахад биет бус өв гэдэг нь тухайн ард түмэн, үндэстний
оюун санаагаар бүтэж, уламжлагдан ирсэн түүхэн тодорхой орон зайг
төлөөлж чадах эх хэл, ардын мэдлэг, амьдрах арга ухаан, байгаль
ертөнцийн тухай мэдлэг, хөдөлмөрийн зан үйл, наадам наргиа, ёс заншил,
дуу хөгжим, уламжлалт гар урлал, түүний ур хийц, технологи зэрэг соёлын
орон зайг хэлдэг билээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1012
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих