Аймгийн Засаг даргын 2015 оны А/251 дүгээр захирамжаар Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлагдсан "Сумын газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөө”-нд аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газар нэгдүгээр бүсэд эзэмшүүлэхээр тусгагдсан дараах байршлуудад газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Үүнд:
1.1. 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Залуус талбайн хойд талд 0.02 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар /анхны үнэ 384.000 төгрөг/
1.2. 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Орон сууцны 46 дугаар байрны баруун талд 0.05 га газрыг хүүхдийн цэцэрлэг барих зориулалтаар /анхны үнэ 960.000 төгрөг/
1.3. 6 дугаар багт Хуучнаар автобус баазын автогражийн баруун талд 0.1936 га газрыг тээврийн ложистикийн төв барих зориулалтаар /анхны үнэ 5.575.680 төгрөг/
1.4. 6 дугаар багт Хуучнаар автобус баазын автогражийн хойд талд 0.4 га газрыг хүнсний ногооны зоорь барих зориулалтаар /анхны үнэ 7.680.000 төгрөг/
1.5. 6 дугаар багийн нутаг дэвсгэрт "Хишиг” хотхоны баруун урд талд 0.1 га газрыг "Архигүй залуус” клуб байгуулах зориулалтаар /анхны үнэ 1.920.000 төгрөг/
1.6. 7 дугаар багт Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн зүүн талд 0.03 га газрыг эрүүл мэндийн үйлчилгээний зориулалтаар /анхны үнэ 576.000 төгрөг/
1.7. 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт "Найрамдал парк”-ийн далангийн урд хэсэгт 0.06 га газрыг хүүхдийн тоглоомын цогцолбор байгуулах зориулалтаар /анхны үнэ 1.152.000 төгрөг/
1.8. 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт "Найрамдал парк”-ийн баруун хэсэгт 0.06 га газрыг хүүхдийн тоглоомын цогцолбор байгуулах зориулалтаар /анхны үнэ 1.152.000 төгрөг/
1.9. 9 дүгээр багт "АйСВН” ХХК-ийн урд талын 0.16 га газрыг авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн байгуулах зориулалтаар /анхны үнэ 3.072.000 төгрөг/
Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа 2015 оны 07 дугаар сарын 20-ний өдөр зохион байгуулагдана.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих