Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх, сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн Л.Пүрэвбямба нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна. Тэд тус аймгийн хууль, шүүх, цагдаагийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, "Хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцоо”, "Хуульчдын холбоо ба гишүүн” сэдвээр сургалт зохион байгуулж буй аж.
Ингэснээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах шаардлага, гарсан зөрчлийг хянан шийдвэрлэх тогтолцоо, зохион байгуулалтын талаарх анхан шатны мэдлэг олгох, эрхээ хэрхэн эдэлж, үүргээ хэрхэн хэрэгжүүлэх үндэслэл, журмын талаар тэдэнд тодорхой мэдээлэл өгч байгаа юм байна. Сургалтын үеэр хуульчийн тангараг өргөх, гэрчилгээ гардуулж байгаа гэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих