Залуучуудын анхдугаар олимпийн аварга, чөлөөт бөхийн ОУХМ Баатарзоригийн Батцэцэг бэртэл авсны улмаас дэвжээн дээрээ гарч чадахгүй байгаа талаар бид мэдээлж байсан.
Харин тэрбээр өнөөдөр эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолт болох гэж байгаа талаар албан ёсоор мэдээлэл хийж, ард түмэндээ хандлаа.
Өвдөгний чагтан холбоос нь тасарч яс нь үрэвссэн түүнд чагтан холбоос залгах өвдөгний уутыг оёх томоохон хэмжээний хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа юм.
Тэрхүү хагалгааг хийлгэхэд 20 гаруй сая төгрөг зарцуулагдах бөгөөд хагалгааг Тайланд улсад хийлгэх юм байна.
Тиймээс их хийж бүтээх, амжилт ололтын гараан дээрээ байгаа баавгай Б.Батцэцэгийн дахин Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулж, тугийг мандуулах их дэвжээндээ эргэн ирэх боломжийг олгохын тулд МУГТ Э.Ням-Очир, МУГТ Г.Мандахнаран нар санаачлан "G.B.O” энтертайнментын залуус "Сэтгэлийн илч” хэмээх эмчилгээний хандивын тоглолтыг зохион байгуулахаар болсон байна.
Тоглолт энэ сарын 21-ний өдрийн 15 цагт UB Palace-ын их танхимд болно. Тоглолтын тасалбарын үнэ 15.000 төгрөг бөгөөд тасалбар бүрэн зарагдаж дуусаагүй байгаа аж. Тиймээс Залуучуудын анхдугаар олимпийн аварга, чөлөөт бөхийн ОУХМ Б.Батцэцэгийн их дэвжээндээ эргэн ирэх боломж урам зоригийг хайрлаж, түүний эмчилгээний зардалд зориулсан тоглолтыг үзэж сонирхохыг зохион байгуулагчид уриаллаа.
Тоглолтод Монголын рок поп, нийтийн дуучид, гавьяатууд гээд Б.Батцэцэгийг хайрлаж хүндэлж явдаг олон уран бүтээлчид оролцох юм байна.
Харин залуу тамирчиндаа туслахыг хүссэн аж ахуйн нэгж, албан байгууллага, хувь хүмүүс байвал Фэйсбүүкийн Баавгай Батцэцэгт тусалцгаая хуудсанд нэгдэн холбоо барьж болох аж. Мөн Баатарзоригийн Батцэцэгийн "ХААН” банкны 5749529185 тоот дансанд хандив өргөх боломжтой юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих