Дорнод аймаг болон ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Засгийн газрын хооронд
байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Чита хотын Мэргэжлийн
боловсролын тусгай дунд сургуульд Багш, ХАА, Уул уурхайн мэргэжлээр
оюутан элсүүлэх тул сонирхсон оюутан залуус 2015 оны 06 дугаар сарын
15-наас 22-ны хооронд Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн
хэлтсийн 9 тоот өрөөнд бүртгүүлнэ үү. Мөн Чита хотын болон Агын
Анагаахын коллежийн Сувилахуйн ухааны ангид аттестатны голч оноо болон
Сэтгэл зүйн сорилын шалгалтын оноогоор элсүүлэх тул сонирхсон оюутан
залуус 2015 оны 06 дугаар сарын 22-ныг хүртэл аймгийн Засаг даргын
Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст бүртгүүлнэ үү. Бүртгүүлэхээр
ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ: - Боловсролын гэрчилгээ, иргэний
үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар - Гадаад пасспортын
хуулбар /5 жилийн хугацаатай байх/ - Хувийн хэрэг - Сургуулийн
тодорхойлолт - 2 хувь цээж зураг Лавлах утас: 70584455, 89259151 Аймгийн
Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10146
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих