Энэ эрх баригчид яг юу бодож сэтгээд яваад байгааг ойлгох хүн байгаа л байх. Гэхдээ л бас л нэг ойлгомжгүй хуулийн заалт өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оруулж ирсэн хуулийн төсөл болох "Нийслэл хотын татвар” гээд л УИХ маань баталж орхилоо. Үнэхээр хэлэх үг олдохгүй л гайхаад байгаа юм.
За яахав нийслэлийн иргэд худалдаа хийсэн бараа бүтээгдэхүүндээ татвар төлөх шаардлагатай л байх. Гэхдээ Нийгмийн даатгал, эрүүл мэнд, гэнэтийн ашгийн татвар, зам ашигласны татвар, авто тээврийн татвар, малын хөлийн татвар... гээд л нэрлээд байвал барагдахгүй. Энэ олон татвар шимтгэл үнэндээ хаана юунд очиж наалдаад байгааг мэдэх хүн энэ ард түмний дунд ховорхон.
Чухам яаж бодсон ч нэг л санаанд бууж өгөхгүй л байгаа зүйл. Тэр худалдаа хийж байгаа нийслэлийн иргэн бүрийн нэг байцаагч дагаж мөрдөх юм уу эсвэл тэр худалдааны дэлгүүр бүхэнд нь татварын байцаагч байх юм болов уу. Ямартаа ч бараа худалдан авалт бүрдээ 1 хувийн татвар төлөх болсон.
"Нийслэл хотын татвар”-ын төрүүлсэн эцэг нь Улсын маань баатар гэгдэх Э.Бат-Үүл харин эх барьж авсан УИХ-ын гишүүд маань татвар авна л гэсэн болохоос яаж авах гээд байгаа гаргалгаагаа хийсэн юм болов уу. Эсвэл бас л нэг нэр төдийн дэлгүүр, худалдааны төвийг дэмжсэн эздэд нь сул орж ирдэг ЦАЙНЫ МӨНГӨ болгох болов уу.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих