Долоо хоног бүрийн эхэнд УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн гишүүд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлдэг. Өнөөдрийн Бие даагчдын мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай Засгийн газрын санаачилсан тогтоолын төсөл буцаагдсан тухай танилцуулаад Ноён уулыг ухах асуудал дахин сөхөгдөхгүй гэж найдаж буйгаа хэлсэн юм.
Нинжа нар ч гэсэн Монгол хүмүүс учир гадны компани шиг дайраад байхгүй
Ноён уулын орой дээр лиценз эзэмшигч гаднын компани Монголын төрд Ноён уулын 34 хувийг өгч, алтны борлуулалтынхаа 3-хан хувийн роялтигаар сольж, эзэмших хуулийн төсөл оруулж ирсэн нь дэмжлэг авсангүй буцаагдлаа. Тэдний санаархлыг парламент хоёр дахь удаагаа таслан зогсоож байна.
Гацууртын ордын баялгаас их бага хувь хүртэхдээ чухал бус. Ноён уул бол байгаль, соёл түүхийн чухал өв тул ашиглаж болохгүй газар. СҮүлийн хагас жилийн хугцааанд Ноён уулыг ухуулахгүй гэсэн тэмцэл зөвхөн Төрийн ордон дотор ч бус, иргэдийн дунд маш хүчтэй өрнөсөн. Хүмүүс амь бие, эрүүл мэндээрээ дэнчин тавьж өлсгөлөн зарлаж ч байсан. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд л гэхэд 17 мянган хүний гарын үсэг бүхий өргөдөл ирсэн. Өмнө нь ийм олон мянган хүний гарын үсэгтэй өргөдөл ирж байгаагүй юм байна лээ. Энэ бол Монголчууд Ноён уултай тодорхой сэжмээр холбогдсон юм байна гэдгийг харуулсан хэрэг.
УИХ-ын дарга "Ноён уулыг энэ компани ашиглахгүй бол нинжа нардайраад орно шүү дээ” гэж хэлж байсан. Яг үнэндээ нинжа ч гэсэн Монгол хүмүүс. Тэд учрыг ойлгоно. Нинжа нар гадныхантай адилгүй. Ашиглуулахгүй гэвэл дахин дахин дайраад байхгүй. Түүнээс гадна Монголын төр Ноён уулан дээр байгаль хамгаалагч ажиллуулаад, тавихад хамгаалагдана. Ноён уулын асуудал дахин орж ирэхгүй гэж найдаж байна.
Хүүхэд харах үйлчилгээний хуулийг яаралтай батлах ёстой
УИХ-ын хаврын чуулган завсарлахад 10-аадхан хоног үлдээд байна. Гэвч олон хууль хэлэлцэгдэж амжихгүй байж мэдэхээр байна. Нийгэмд хэрэгтэй чухал хуулиудын нэг нь БИе даагч гишүүдийн анх санаачилж, өргөн барьсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль юм.
Монгол улсад сургуулийн өмнөх насны цэцэрлэгийн хүүхдийг цэцэрлэгээр хангах асуудал тулгамдаж байна. 2015 онд нэг ч аймаг, суманд шинэ цэцэрлэг барих төсөв батлаагүй. 250 мянган цэцэрлэгийн насны хүүхэд байгаагийн 3-ны нэг нь цэцэрлэгт явж чадахгүй байна. Цэцэрлэгт 25 хүүхэд авах ёстой байлаа гэхэд ачаалал нь хэд дахин давчихсан. Ер нь нэг ангид ийм олон хүүхдийг бөөгнүүлж асарч хүмүүжүүлэхдээ биш, нэг хүнд цөөн тооны хүүхэд харуулах байдлаар Хүүхэд харах үйлчилгээний хууль дуншиж байна. Энэ бол маш чухал хууль.
Хүүхэд ирээдүйд хэн болох нь 8 нас хүртлээ хэрхэн өсч хүмүүжихээс хамаардаг гэж олон улсад үздэг. Бид социализмын үе шигээ хүүхдүүдийг бөөнөөр нь нэг дор байлгаж, хүмүүжүүлэхээс илүү, орчин нөхцлийг нь сайтар бүрдүүлээд цөөн хүүхдийг чанартай харж, хандаж хүмүүжүүлэх нь зөв. Энэ хууль батлагдсанаар хүүхэд эрүүл, аюулгүйн шаардлага хангасан орчинд өсч хүмүүжих боломж бүрдэнэ. Нэг хүүхдийн хувьсах зардал 70 000 төгрөгөөр төлөвлөгдөөд байгаа. Мөн эцэг эхчүүдээс нь нэмэлт хоолны мөнгө, асрамжийн зардал татах боломжийг хуулинд бас тусгаж байгаа.
Иргэд үнэн бодит мэдээллээр дутагдаж байна
Худал үгийг мянга давтвал үнэн болно гэсэн зарчмаар энэ Засгийн газар ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Хөлөнбуйр суманд уулзалт хийх үеэр иргэд "Оюутолгойн алт зэсний борлуулалтын хэдэн хувь Монголд оногддог, бидний амьдрал яагаад сайжрахгүй байна вэ? гэж асууж байсан. Энэ талаар иргэд өөрсдөө ямар ойлголттой явааг лавлахад танхимд цугласан 100 гаруй хүнээс зарим нь л "40, 50, 51 хувь” байх гэх мэтээр янз бүрээр таан хариулж байлаа.
Гэтэл бодит байдал дээр алт, зэс борлуулсны 5-хан хувийг бид хүртэж, 95 хувь нь Монголд эргэж ирэхгүй байгаа шүү дээ. Уул нь хуучин мөрдөгдөж байсан гэрээгээр бол 2021 оноос арай нааштай өөрчлөгдөх байсан юм. Энэ байдал цаашид ч үргэлжилнэ гэдгийг Ерөнхий сайд Дубайд байгуулсан "Төлөвлөгөө” нэртэй гэрээгээр баталчихсан. Далд уурхайн хөрөнгө оруулалтыг 4 дахин нэмж, зээлийн өрөнд оруулчихаар Монгол улс ашиг хүртэх хугацаа 2035 оноос наашгүй болсон. Гэрээний 30 жилд Монгол улс Оюутолгойгоос ашиг хүртэж чадахгүй нөхцөл бүрдээд байгаа юм.
Авилгачдаар толгойлуулсан МАНАН-гийн ЗГ гэрээг сайжруулах нь байтугай гадныхны атганд орж, тэднийгээ цээжээрээ хамгаалан, хичнээн их тархи угаалт явуулж байгааг эндээс харж болохоор байна. Жирийн ард иргэд бодит мэдээллээр цангаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих