Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн дийлэнх хуулийн төслийг дэмжсэн бол аравны нэг нь эсрэг байр суурьтай байсан тухай оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр уламжлав.
Уг баримт бичигт ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурах үлдээд
байгаа төдийгүй эдгээр нь оросын нилээд тооны өндөр албан
тушаалтнуудын эсрэг визийн болон эдийн засгийн хоригуудыг багтаажээ.
Цагаан
ордон хууль батлагдсанд сэтгэл ханамжтай байгаа аж. Хориг тавих болсон
шалтгаан нь Орос улсад Крымийн хойг нэгдэн орсонтой холбоотой. Европын
холбоо хэдэн долоо хоногийн өмнө ийм төрлийн хориг тавих тухай ярьсан
ч, одоо хир нь шийдээгүй байгаа юм. Цагаан ордон Орос улсын нилээд
хэдэн өндөр албан тушаалтнуудыг хоригт оруулсан. Америкийн эрх баригчид
Оросын Холбооны зөвлөлийн тэргүүн Валентина Матвиенко, Орос улсын
ерөнхийлөгчийн туслах Владислав Сурков, Оросын ерөнхийлөгчийн бүс
нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн зөвлөх Сергей
Глазьев болон Оросын Засгийн газрын шадар сайд Дмитрий Рогозин нарын эд
хөрөнгө болон банкны активуудад хориг тавьсан байна. Мөн Төрийн думын
депутат Елена Мизиулина , Леонид Слуцкий болон Холбооны зөвлөлийн
гишүүн Андрей Клишас нарыг хөндөх болсон.
Өнгөрсөн сарын 17-нд
гарсан хориг Оросын ерөнхийлөгчийн туслах Андрей Фурсенко,
ерөнхийлөгчийн засаг захиргааны тэргүүн Сергей Иванов болон түүний
нэгдүгээр орлогч Алексей Громов, "Шударга Орос” намын лидер Сергей
Миронов, Төрийн думын спикер Сергей Нарышкин, Оросын төмөр замын
тэргүүн Владимир Якунин болоод ФСКН буюу Холбооны мансууруулах бодисын
хууль бус наймаатай тэмцэх албаны тэргүүн Виктор Иванов нар
оржээ.Түүнчлэн хоригт Төрийн думын дэд тэргүүн Сергей Железняк болон
Орос улсын ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын тэргүүн Владимир Кожин,
Аркадий болон Борис Ротенбергууд , Геннадий Тимченко нар оржээ. Мөн
Холбооны зөвлөлийн гишүүд болох Евшений Бушмин , Владимир Джабаров ,
Виктор Озеров, Олег Пантелеев, Николай Рыжков болон Александр Тотунов
нар багтсан юм .
Оросын эрх баригчид АНУ-ын өндөр албан
тушаалтнуудын эсрэг хоригуудыг баталсан боловч, тэдгээрийн нэрсийн
жагсаалтыг ил гаргахгүй гэдгээ мэдэгдсэн.
Москва хот А.Огторгуймаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих