Дорнод аймгийн Баяндун сумын Эрүүл мэндийн төвөөс санаачлан орон нутгийнхаа иргэдийг эрүүл зөв амьдралд хэвшүүлэх, тэднийг хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх зорилгоор хийн дасгал болон нийтийн гимнастикийн сургалтад хамрууллаа.
Сургалтыг Монголын Гимнастикийн холбооны зөвлөх, нийтийн гимнастикийн техникийн хорооны дарга, Олон улсын хэмжээний шүүгч, Спортын мастер Ц.Марта, Монголын Бие тэтгэх хийн дасгалын холбооны тэргүүн, хийн дасгалын багш, доктор профессор Х.Оюунбилэг нар удирдан явуулав.
Сургалтад нийтдээ 70 шахам хүн хамрагдаж, хоёр сургагч багш бэлтгэгдсэнээр цаашид дасгал хөдөлгөөнийг сумын хэмжээнд тогтмолжуулах, нийтийг хамруулах бодолтой байгаа талаар тус сумаас мэдээллээ.Баяндун сумын Эрүүл мэндийн төв өнгөрсөн жилийн ажлаараа аймагтаа тэргүүлсэн газар юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих