Дорнод аймгийн Цагдаагийн газрын тасаг, албад өнгөрөгч амралтын өдрөөр
нэгдсэн эргүүлийн арга хэмжээг Хэрлэн сумын нутаг дэвсгэрт зохион
байгууллаа. Хэв журмын болон замын хөдөлгөөн, үйлчилгээ явуулж буй
баар, цэнгээний газар, дэлгүүр, биллярдын газруудад шалгалт хийж зөрчил
дутагдлыг илрүүлсэн байна. Мөн замын хөдөлгөөний нөхцөл байдлыг хянахын
тулд хурд хэмжигч ашиглаж хурд хэтрүүлэх зрчил ихээр гардаг замууд дээр
ажиллажээ. Арга хэмжээг аймгийн Цагдаагийн газрын дарга Ариунбат гардан
удирдаж явуулсан байна. Энэ үеэр хурд хэтрүүлэх, зөвшөөрөгдсөн цаг
хэтрүүлэн архи согтууруулах ундаагаар үйлчлэх зэрэг зөрчлүүд илэрсэн
байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10184
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих