Мөн өдөр Украины БХЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Махайло Коваль, Украинд хийх олон улсын цэргийн сургуулилт гол төлөв олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаа, авран туслах үйл ажиллагаанд оролцох зорилт бүхий сургуулилт бөгөөд улсыг батлан хамгаалах зорилт ч бий. Дасгал сургуульд Украин болон гадаад улс орноос дээд тал нь тус бүр 2500 хүн оролцож болохоор хуулинд заасан гэжээ.
4-р сарын 1-нд Киев хотноо АНУ болон Украин улс хоёр талт батлан хамгаалах зөвшилцөл хийсэн байна. Пентагоны төлөөлөгч Стив Уоррен, 3-р сарын дунд үеэс АНУ зэрэг барууны орнууд ОХУ-д хориг тавьж эхэлсэн бөгөөд Америкийн арми Оросын ойролцоох бүс нутагт хийх сэргийлэлтээ эрчимжүүлсэн гэжээ. АНУ-аас Румынд 600 цэрэг нэмж илгээх бөгөөд ингэснээр Америкаас Румынд суух цэргийн бие бүрэлдэхүүн 1600 хүрэх юм гэж бусад эх сурвалж мэдээлжээ.
4-р сарын 1-нд НАТО, ОХУ-тай хамтын ажиллагааны хэвийн харилцаагаа түр зогсоосноо зарлав.
1-ний өдөр ОХУ-ын ГХЯ веб хуудсандаа мэдэгдэл тавьж, Орос, Украины хамтын ажиллагааны хэтийн төлөв Украины дипломат бодлого шийдвэрээс голлон шалтгаална гэсэн байна.
Мөн өдөр Оросын Холбооны Зөвлөл тус улсын ерөнхийлөгч В. Путины дэвшүүлсэн хуулийн төслийг санал нэгтэй баталж, Орос, Украины гарын үсэг зурсан Хар Тэнгисийн флотын байрлах асуудлаарх дөрвөн хэлэлцээрийг цуцлах шийдвэр гаргажээ. Эдгээр хэлэлцээрт Хар Тэнгисийн флотын байрлуулалт, Хар Тэнгисийн флотын Украины нутаг дэвсгэр дэх байр суурь болон байрлах нөхцөлийн заалт, түүнчлэн холбогдох зардал тооцооны тухай асуудал багтсан байна.Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих