Дорнод аймгийнхаа нийт Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн
сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь туслах, орон нутагт эрэлт
хэрэгцээтэй нутгийн боловсон хүчнийг бэлтгэхэд нөлөөлөх зорилготойгоор
Боловсрол соёлын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс хамтран "Бид
ирээдүйг бүтээгчид” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд
Хэрлэн сумын нийт 9 сургуулийн 23 ангийн төгсөгчид оролцлоо.
Төгсөгчдөд зориулж UBS телевизээс зохион байгуулагдаж буй "Улс төрд
шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогч Э.Жавхлан "Бид ирээдүйг
бүтээгчид” лекц тавьж аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд
Засаг дарга М.Бадамсүрэн төгсөгчдөд ил захидал гардуулж Хэрлэн сумын
засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр Боловсрол соёлын
газрын дарга н.Байгалмаа ХГБХХ-ийн дарга А.Нансалмаа нар төгсөгч
хүүхдүүддээ шагнал гардууллаа. Бүх төгсөгч хүүхдүүддээ амьдралынхаа
алтан босгыг алхаж орж байгаад нь баяр хүргээд цаашдынх нь сурлага
хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10203
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих