Хятадууд бидний хувьд үеийн үед өст дайснууд байсан. Харин бид хятадуудаас илүү бас нэг дайсан бидний дунд байдаг гэдгээ тэр бүр ухаж ойлгодоггүй. Тэр дайсан бол "Улс төрч нэртэй цагаан захтнууд" юм. Мэдээж улс эх орныхоо төлөө цохилох зүрхтэй сайн улс төрчид ихэнх нь байгаа гэдэгт миний бие огтхон ч эргэлзэхгүй байна.
Монголын түүхийг судлах явцад цөөхөн хэдэн увайгүй улс төрчид, хаад ноёдын эрх мэдэл булаацалдсан, улс орны эрх ашигийг хувийн эрх ашигаас доогуурт тавьдаг бузар үйлдлээс болж "Их Монгол" улс задран унаж, улмаар манж хятадын боол нь болсон мэдэгддэг. Үүнд, Түшээт ханы Гомбодоржийн гэр бүлийнхнийг онцлон дурьдаж болох юм. Аав нь эх оронч үзэлтэй сайн хүн байсан хэдий ч Хан эцгийгээ тэнгэрт хальсны дараа даанч муухай юм хийсэн хар мөртэй хүмүүс бол ах дүү гурван урваач болох Бунтар, Чахундорж, Занабазар нар билээ.
Халх Монголоос хамгийн эхэлж Түшээт ханы хүү Бунтар гэгч заваан этгээд манжид шууд дагаар орж, ард иргэдээ дагуулан очсон байдаг. Мөн Чахундорж Хан болсныхоо дараагаар манжийн хааны ордонд ах дүүсээ барьцаанд явуулж, нэг ёсондоо аль эртнээс л Халх Монголыг Манжийн хараат улс болгосон юм. Үүнийг Монголын албан ёсны түүхийн бичвэрт "Чахундорж Хан болсныхоо дараагаар манжийн хааны ордонд ах дүүсээ илгээсэн явдал нь үнэн хэрэгтээ Халх Монголыг манжийн хараат улс болгосныг харуулсан харалган үйл байсан юм" хэмээн буруушаан бичсэн байдаг. Галдан хааны хувьд Халх Ойрдыг нэгтгэсэн нэгдсэн улсыг байгуулаад өөрөө Эзэн хаан нь болох санаа агуулж байсан нь түүхэн үнээн. Ингэж чадсан тохиолдолд Монголчууд дахин хүчирхэгжиж загас жараахай гөгдөж иддэг Манж нарт яагаад ч эзлэгдэхгүй байсан!
Чахундорж Дундад азийг тэр чигт эзлэн аваад өдрөөс өдөрт хүчирхэгжин байгаа Галданд атаархаж бас Галдангаас үхтлээ айж байсан. Тиймдээ ч Галдан Халх Ойрдыг нэгтгэсэн Их улс байгуулхыг санаархан өөрийнх нь эрх ашигт нөлөөлж эхэлнэ гэдгийг Чахундорж бээр хамгийн ихээр мэдэж, тэр утгаараа хэзээ нэгэн цагт Галдан өөрийнх нь эрх ашигт нөлөөлхийг завдвал манжийн цэргийн хүчээр Галданг дарж авна хэмээн эчнээ санаа агуулж, түүнийгээ биелүүлхийн тулд манж нартай төрөл бүрээр сүжирч байсан юм. Тэгээд ч түүний ах Бунтар нь манжийн хаанаас өндөр цол хэргэм авсан шээг дэргэд нь байлаа шүү дээ. Яг л бүх юм Чахундоржийн тооцоолсноор өрнөж эхэлсэн юм. Галдан ч Халх Монголыг захирахыг хүссэн, Чахундорж ч захирагдхыг хүсээгүй, харин "Дүү бид хоёрын амийг Галдангаас авар" хэмээн манж ах нар дээрээ гүйн очиж, Халх Монголыг манж нарт бэлэглэсэн билээ.
За энэхүү Чахундорж бол нэг гэр бүлээс төрсөн хоёр дахь урвагч мөнөөс мөн бөгөөд түүний талаар маш олон бараан баримтыг дэлгэн үзүүлэх гэвээс бүхэл бүтэн эрдмийн ажил болох, нөгөөтэйгүүр цаг хугацаа ч их шаардагдах буйзаа. Гурав дахь урвагч бол Чахундоржийн дүү "Халхын Өндөр гэгээн" хэмээн бид бүхний хүндэлдэг Занабазар юм. Тэрхүү түүхэн цаг мөчид Халхын цөөхөн хэдэн ноёд манжийн нутагт Галдангаас зугтан очоод яах ийхээ ярилцсан байдаг юм. Манж нарын хувьд энэ сайхан завшааныг алдахгүйг хичээх нь ойлгомжтой, товчхондоо бол "Та нар манай улсад нэгд, хариуд бид та нарыг өмгөөлөн хамгаалж Галданг дарж өгье" хэмээн маш ихээр дарамталж байсан нь ойлгомжтой юм.
Занабазарыг
өмгөөлөн хамгаалдаг, товчхондоо бол Тэнгэрлэг Монголчуудыг тэнэг мангар
болгосон шарын шашныг хамгаалдаг түүхчид "Халхын ард түмэн нийтээрээ
манжийн нутагт дүрвэн очсон" гэж бичдэг, сурталддаг. Харин тухайн үед
эрх ашиг нь хөндөгдөөд байсан цөөхөөн хэдэн ноёд л манжийн нутагт дүрвэн
очсон байсныг маш олон түүхийн сурвалжууд баталдаг. За тэгээд л "Орос,
манж хоёрын алийг нь дагах вэ" гэх яриа улс орноо худалдсан нөгөөх
бэртэгчдийн дунд өрнөж гарав аа. Тэрхүү бэртэгчдийн дунд хамгийн нөлөө
бүхий хүн нь яалтгүй нөгөөх нэг гэр бүлээс төрсөн урвагчдийн гурав дахь
нь болох урвагч Занабазар байлаа. Урваач ноёд нөлөө бүхий Занабазараас
"Аль улсыг нь дагавал бидэнд илүү вэ? Аль нь бидний эрх ашигийг тууштай
хамгаалж чадах вэ гэгээн эцэг минь?” гэх зэргээр Занабазарын саналыг
авах үед "Хойд Орос улсын дээлийн зах нь буруу, шашин ном өөр юм, харин
манж нарыг дагавал Монголчууд бид дээшлэн дэвжиж, тэнгэрийн тааллыг олох
нь” хэмээн лүндэн буулгаж манжийг дагахаар тогтсон аж. Харин манжийг
дагаад дээшлэн дэвжсэн үү?, доошлон уруудсан уу? гэдгийг хойшид өрнөсөн
бараан түүхээс товч тодорхой харагддаг.
(Тухайн үед Монголчууд Орос
манж мэтийн улсуудыг дагах дээрээ тултлаа тийм доройтоогүй байсан
гэдгийг энд онцлон дурьдах хэрэгтэй!)
Энэ бол нэг гэр бүлээс төрсөн цөөхөөн хэдэн бэртэгчдийн зөвхөн амин хувиа хичээж, төр улсаа манж хятадуудад найр тавин өгсөн уучилж боломгүй бузар үйлдэл байсан юм. Түшээт ханы урвагч хөвгүүд Их Чингис хаан ба Монголын үе үеийн эх оронч хөвгүүдийн халуунд халж, хүйтэнд хөрж, халуун амь, бүлээн цусаараа босгон байгуулсан их улсыг маань эртнээс өст манж нарт бэлэглэсний хүчинд Галданд эрх мэдлээ алдаагүй, эд хөрөнгө өсөн арвижсан эргэлзээгүй ч гэлээ, бүгд л манж нарыхаа гарт амиа алдсан юм.
Угтаа бол тэд манж нарт хорлогдож үхсэний оронд Галдантай байлдаж байгаад эр хүний үхлээр үхэх ёстой байлаа. Харин Галдан хааныг манж нар "Бидэнд бууж өгөн дага, тэгвэл бүх ялнаас чинь хэлтрүүлье” хэмээн удаа дараа элч довтолгож байсан авч, Галдан үүнийг зөвшөөрөөгүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ манжийн элч нарыг үсийг хусах зэргээр доромжлон буцаадаг байжээ.
Товчхондоо
бол Галдан өст манж нартай эцсээ хүртэл тэмцсэн. Тэрээр өөрийн хайртай
хатан Анугаа Тэрэлжийн Зуун Модонд болсон хүч тэнцвэргүй тулааны үед
алдаж, хайртай хүү Сэвдэнбалчирыгаа бас л манж нарт алуулсан. Тэрээр
дээр дурьдсан урваачид шиг өчүүхэн амины төлөө төр улсаа худалдаж
борлуулаагүй, харин эцсийн дусал цус, хайртай бүхнээ дуусан барагдтал
өст дайсантайгаа эрслэн тэмцжээ! Харин манжийн эсрэг тууштай тэмцэгч,
арслан зоригт Домогт Галдан хааныг "Монголчуудын дайсан” мэтээр бичдэг,
үүнд нь сохроор итгэдэг хүмүүсийг хараад би хувьдаа үнэхээр харамсдаг
юм.
Миний хувьд энд зориуд Ойрад Монголын хаан асан Галданг өөд нь
татаад, Халхын Түшээт ханы үр удмынхныг доош нь оруулах гэсэн ямар ч
санаа агуулаагүй. Тэгээд ч би Баянхонгорын хүн, товчхондоо төв халхын
хүн. Харин Монголын төрд иймэрхүү урвагчид маш ихээр байгаа шүү гэдгийг
сануулж, ухааруулхыг хүссэн. Үнэн түүхийг ярих л хэрэгтэй, урвагчдыг
урвагчдаар нь эх оронч хөвгүүдийг эх оронч байсан гэдгээр нь л хэлж
ярьж, бичих ёстой.
Галданд ч маш их буруу юм байсан. Гэхдээ тэр бол Бурхан биш, хүн! Хүн болгон л алддаг шүү дээ!
Бид
ийм зүйлийг дахин давтуулахгүй байх чанд үүрэгтэй хүмүүс. Улс төрч
нэрээр төрийн өндөр дээд суудалд заларсан урвагч Дүлзэнгүүд буюу Түшээт
ханы удмынхны хар үйлийг давтахыг улайрагчид, Монголын төрд маш ихээр
шургалан оржээ!
Тэд өнгөн дээрээ эх орончдын дүр эсгэн, ачир дээрээ мөнгө, эрх мэдлийн төлөө улайрч, газар нутгаа лиценз нэрийн дор харийнханд худалдаж, улс үндэстний эрх ашигаас хувийн эрх ашигаас доогуур тавьж байна. Бид л үүний эсрэг тэмцэх, тархиа угаалчихаад явж байгаа мэдэхгүй нэгэнд нь мэдүүлэх ариун үүрэгтэй хүмүүс. Бидний дайсан бол хятадуудаас илүү улс төрч нэрийн дор төр улсаа худалдсан цагаан захтнууд буюу урваачид билээ.
Боржигон, Дэчинравдангийн Эрдэнэбаяр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих