Бүх цэргийн Их хар сүлдийг Монгол Улсын тусгаар тогтнол, төр цэргийн сүр хүч, бэлгэ тэмдэг, монгол цэргийн үеийн үед сүсэглэн бишрэх оройн дээд шүтээн гэж бид бүхэн тахиж ирсэн уламжлалтай. 1992 онд Бүх цэргийн Их хар сүлдийг бүтээж, Монгол Улсын Зэвсэгт хүчний хэмжээнд тахих ажиллагаа явагдаж эхэлсэнээс хойш 20 шахам жилийг үджээ.
Түүнчлэн 2006 онд Их хар сүлдэнд илч дөрвөн сүлдийг бүтээж, улмаар Бүх цэргийн Их хар сүлдний өргөөг байгуулсанаар Их хар сүлдийг илч дөрвөн сүлдийн хамт тус өргөөнөө залсан юм. Тэгвэл өнөөдөр Их хар сүлд цэнгүүлэх ёслол болсон.
Энэ үеэр хамгаалалтын машинууд нь мөргөлдсөн хэрэг мандсан байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийг Их хар сүлд цэнгүүлэх ёслолд албаны бусад хүмүүстэй цуваагаар хамгаалуулан иржээ. Гэвч хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан нэг машин тодорхойгүй шалтгааны улмаас хамгаалж явсан цуваагаа араас нь мөргөсөн байна.
Засгийн газрын автобазад данстай "Sonata 7”маркийн эл машиныг тэр даруйд нь Улаанбаатар руу буцаасан талаар эх сурвалж мэдээллээ.
Б.Хишигдэлгэр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих