Монгол хуримын бөгж нь бусад орнуудын хуримын бөгжнөөс өөр хэлбэр дүрс болон утга агуулгатай юм. Хуримын бөгж нь хатан сүйх, хаан бугуйвч гэдэг монгол хээний дүрсээс үүдлэн хийсэн. Эрэгтэй хүний бөгжийг хаан бугуйвч, эмэгтэй хүний бөгжийг хатан_сүйх гэж нэрлэнэ.
Уг хээ нь үүрдийн бат_бэх холбоог билэгдсэн тэмдэг. Иймд хоёр дүрст хээ хоорондоо холбогдсоныг хос залуучуудыг үүрд хамт бэх бат аз жаргалтай амьдрахын ерөөл.
Хаан_бугуйвч нь хоёр зөрж барилдсан дугуй хэлбэртэй. Яагаад хаан бугуйвч нь дугуй хэлбэртэй вэ? Учир нь монгол гэрийн тоононы хэлбэр, хоёр айлын тоонот гэрээс гал голомтыг бадраах хүн нь нөхөр хүн.
Хатан_сүйх нь ташуу хоёр дөрвөлжин зөрж барилдсан байдаг. Яагаад хатан сүйх ташуу дөрвөлжин хэлбэртэй вэ? Тоонот гэрийн багана тулгуурын хэлбэр, хос багана шиг хоюулаа хамтдаа явъяа гэж ч монгол ардын дуунд гардаг, түүн шиг түшиг тулгуур нь эхнэр хүн юм.
Бөгжийн доторхи хоёр нүд чи, би, гадна талын гурван нүд аав, ээж, ах, дүү, хамаатан садангуудтайгаа үргэлж холбоотойгоос гадна, бас дөрвөн зүг найман зовхистой зовлон жаргалыг хамтдаа туулна гэсэн билэг тэмдэг. Яагаад хаан бугуйвч гэж нэрлэв? Гэргийнхээ чимэг нь болж явах учир хаан бугуйвч гэж нэрлэжээ. Яагаад хатан сүйх гэж нэрлэв? Эр хүнийхээ цоморлог болж явах учир хатан сүйх гэж нэрлэжээ.
< Хуримын бөгжийг > эрэгтэй хүн баруун_гартаа чиний эрхэм хүндлэлд гэсэн утгийг илэрхийлж, эмэгтэй хүн зүүн_гартаа чиний зүрхэнд гэсэн утгийг илэрхийлж зүүдэг. Монгол хуримын бөгж нь нэгэн ижил, өрх гэр, бат бэх, түшиг тулгуур, амьдралын хатуу зөөлнийг хамтдаа даван туулан, аав ээж, ахан дүү, садан төрөлдөө аз жаргал, сайн сайхан бүхний билэгшээснээрээ онцлогтой юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих