"Итгэл ивээлт” эмнэлгийн урилгаар Эрдэнэт хотын эрүүл мэндийн салбарын
хорь гаруй эмч ажилчид Дорнод аймгийн Халхгол, Буйр нуураар аялаад
буцлаа. Эдгээр хүмүүсийг Итгэл ивээлт эмнэлгийн захирал М.Мөнхбаатар
өөрийн зардлаар урьж авчирсан байна. Дорнод аймаг аялал жуулчлалыг
хөгжүүлэх талаар ихэд хичээж буй. Энэмэтчилэн хувь хүмүүс байгууллагууд
өөр аймгйин иргэдэд орон нутгийнхаа байгалийн сайхан, түүхэн дурсгалт
газруудаа сурталчлан таниулах нь аялал жуулчлал хөгжих, Дорнодыг зорих
жуулчдын тоог нэмэгдүүлэхэд ихээхэн тустай юм.Дорнод аймагт Буйр нуур,
их бурхант, мэнэнгийн их тал, дэлхийн хамгийн том хэвьээ бурхан
Жанрайсэг, үүлэн хайлангийн хад гэх мэт түүхийн дурсгалт газрууд
ихтэйгээс гадна тус аймгаар дамжин БНХАУ-ын Манжуур хот, Рашаант
хотуудаар аялах боломжтой юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10269
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих