Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнд өнөөдөр Анагаах ухааны доктор Э.Энхмаа Монголын хүн ам дахь цус ойртолтын асуудлаар лекц уншлаа. Түүний хэлж буйгаар цус ижилсэх, алагших процесс тэнцүү байж энэ аюулаас холуур өнгөрдөг байна.
Харин манай улсын хувьд уг процессын тэнцвэр алдагдаад 90 жил /1925 оны Засгийн Газрын нууц тогтоолоор ургийн бичиг хөтлөхийг хориглосон/ болжээ. Нийт цус ойртолтын коэффициентийг 100 хувь гэж үзвэл үүний 97.2 хувийг шууд цус ойртолт эзлээд байгаа аж.
ШУУД ЦУС ОЙРТОЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
- Илэрхий төрөл садан, хамуутнууд хоорондоо гэр бүл болох үзэгдэл.
АЛСУУР ЦУС ОЙРТОЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
- Нэг аймаг, сум, багийнхан хоорондоо гэр бүл болох үзэгдэл.
Э.Энхмаа докторын хийсэн судалгаанаас харахад цус ойртолтгүй аймаг, сум байхаа больсон байна. Энэхүү аюулаас сэргийлэх цорын ганц арга нь ургийн бичгээ хөтлөх ёсыг эргэн сэргээж, хойч үедээ өвлүүлэх гэдгийг тэрбээр онцоллоо.
ЦУС ОЙРТОЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Есөн үеийн дотор ураг холбогдохыг цус ойртолт гэнэ.
Ирэх жилийн сонгуульд улс төрийн том намууд бэлтгэлээ базаагаад, зарим нь ч аль хэдийнэ орон нутгаар сурталчилгааныхаа ажилд гарсан гэх.Харин жижиг намуудын хувьд хүч хүрээгээ тэлсээр байгаа ажээ. Тухайлбал, Монгол Улсын хамгийн отгон нам болох Монгол Консерватив нам энэ сарын 20-нд байгуулагдсаныхаа гурван жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Тэгвэл тус нам өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, ахмадууд ч олноор элсэн намын батлахаа гардаж авсаар байгаа ажээ.Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих