Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 153-р тогтоол, Аймгийн Засаг даргын 2014–2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Нэг цонхны үйлчилгээ”-ний сүлжээг сайжруулж, иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, хүнд сурталгүй хүргэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар 3.8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.
НЦҮ нь төрийн байгууллагаас үзүүлж буй төрөл бүрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, иргэд аж ахуйн нэгж, байгууллагаас тавьсан хүсэлтийг "Нэг Цонх”-оор хүлээн авч шийдвэрлэх үйлчилгээний арга юм.
Өмнө нь тус төв шилэн кабелаар холбогдоогүй байсан учраас Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгал, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс зэрэг байгууллагууд өөрийн албаны программ, мэдээллийн санг ашиглах боломжгүй байсан учир иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэж ажилладаг байсан юм. Харин аймгийн Засаг дарга С.Ганбатын дэмжлэгтэйгээр тус төв шилэн кабелд холбогдсоноор өөрийн байгууллагын бүх төрлийн үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэж, төрийн үйлчилгээний шат дамжлага цөөрч "нэг үйлчлүүлэгчид зориулсан олон хаалгыг” "олон үйлчлүүлэгчид зориулсан нэг хаалгаар” сольж байгаа юм.
Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн "Нэг цэгийн үйлчилгээ”-нд одоогоор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн Даатгалын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас албан хаагчид иргэдэд нэг цэгээс үйлчлэгээ үзүүлж ажилладаг юм.
Тус төвд "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хууль”-нд зааснаар 1990-2000 оны хооронд нийгмийн даатгалаа нөхөн тооцуулах хүсэлт гаргасан 8014 иргэнээс 4600 иргэний БАТАЛГААЖИЛТЫН ХУУДАС хэвлэгдэж ирсэн байна.
АЗДТГ-ын "Нэг цонхны үйлчилгээ”-нд иргэдийн баталгаажилтын хуудсыг нийгмийн даатгалын дэвтэрт нааж баталгаажуулж байна. Одоогийн байдлаар Хэрлэн сумын 2775 иргэн нийгмийн даатгалын наалт хийлгээд байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих