2015 оны долоодугаар сард Монгол орны цаг агаарын төлөв байдлын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Бaруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 13-18 хэм, Алтайн өвөр говиор 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан буюу Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 хэмээр дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байх ба ялангуяа хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар 26-31 хэм хүрч халах төлөвтэй.
Энэ сард орох хур борооны нийт хэмжээ нь Баян-Өлгийн өмнөд, Ховдын баруун, Увсын зүүн, Завханы хойд, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим буюу Баянхонгорын өмнөд хил орчмын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджаас бага орох төлөвтэй.
Нэг, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр ихэнх нутгаар, сүүлчээр нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.
Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн баруун хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан буюу Хөвсгөлийн зүүн, Булганы хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 хэмээр дулаан байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байх ба ялангуяа хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхээр Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын сав нутгаар 30-35 хэм хүрч халах төлөвтэй.
Энэ сард орох тунадасны нийлбэр хэмжээ нь Архангай, Өвөрхангайн ихэнх нутаг, Булганы өмнөд, Сэлэнгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим бороо орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн хойд хагаст, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.
Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 18-23 хэм дулаан буюу Сүхбаатар, Дорнодын зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.5 хэмээр дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байх ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхний хагаст зарим нутгаар өдөртөө 29-34 хэм хүрч халах төлөвтэй.
Энэ сард орох борооны нийт хэмжээ нь Хэнтийн баруун хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, Хэнтийн баруун хойд хил орчмын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.
Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Дундговийн нутаг, Дорноговийн хойд, Өмнөговийн баруун хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан буюу Дундговь, Говь-Сүмбэрийннутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.5 хэмээр дулаан, бусад нутгаар олон жилийн дундийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байх ба ялангуяа хоёрдугаар арав хоногийн сүүлч болон гуравдугаар арав хоногийн эхний хагаст зарим нутгаар өдөртөө 31-36 хэм хүрч хална.
Энэ сард Өмнөговийн баруун хойд, Дундговийн зүүн, Дорноговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас бага, Өмнөговийн баруун өмнөд болон зүүн өмнөд хил орчмын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим бороо орох төлөвтэй.
Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих