Өнөөдөр буюу 2015.06.30-аас Хятад улсын төрийн зөвлөл, сэтгүүлчдийн байгууллагын урилгаар Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаридаар ахлуулсан Монголын хэвлэл мэдээллийн 50 сэтгүүлч Бээжин хотод айлчлал хийж байна. Арга хэмжээнд Монголын сайтын холбоо оролцож байгаа бөгөөд уг айлчлал 2015.07.05 хүртэл үргэлжлэх ажээ.
Дашрамд дуулгахад Хятад улсад Веб чат 700 сая хүн ашигладаг. 3,5 сая сайт ажилладаг. 492 хүн Сэтгүүлчдийн нийгэмлэгийн хэрэг эрхлэх хороонд ажилладаг. Мөн сэтгүүлчийн үнэмлэхтэй 260000 сэтгүүлч байдаг.
Хятадын сэтгүүлчдийн зөвлөл төрийн бус байгууллага. Иймэрхүү байгууллага орон нутагт 60 гаруй байдаг. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрэн сурвалжлах тусгай нэвтрүүлэг булан гаргаж ажиллалуулдаг байна.
Эх сурвалж: www.bolod.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих