Сансар судлалын шинжлэх ухаанд гарсан хамгийн сүүлийн үеийн нээлтийн нэг бол Сугар гариг дээр идэвхтэй галт уул буйг харуулсан зураг юм. Одон орон судлаачдын "Ganiki Chasma” хэмээн нэрлэдэг Сугар гаригийн температурын зөрүүтэй бүсийн зургийг 1980-аад үед Зөвлөлтийн "Магеллан” хөлөг анх удаа авсан боловч шинжлэх ухааны тодорхой үр дүнд хүрээгүй байв. Харин "Venus Express” судалгааны аппаратын цуглуулсан мэдээгээр Сугар гаригийн дөрвөн цэгт температурын зөрүү ажиглагдаж буйг Европын сансар судлалын агентлаг илрүүлжээ. Уг судалгааны багийн ахлагч, Брауны их сургуулийн багш Жэймс Хед"Сугар гариг дээрх температурын зөрүү нь идэвхтэй галт уултай холбоотой. Нэг үгээр хэлбэл, Сугар бол идэвхтэй галт уул бүхий гариг юм. Энэ бол сансар судлалын шинжлэх ухаанд чухал нээлт. Үүний тусламжтай бид гариг ертөнцийн үүслийг судлахад дөхөм боллоо” хэмээжээ. "Venus Express” хөлөг тойрог замд найман жил ажиллаж Сугар гаригийн талаар олон чухал мэдээллийг сансрын агентлагуудад дамжуулжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих