Анхлан 2007 онд тэр үед аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан
Б.Өлзийбаян болон урлаг соёлын зүтгэлтэнүүдийн санаачлагаар Баргажин
анхдугаар наадмыг Хөлөнбуйр суманд зохион байгуулснаас хойш Гурванзагал
суманд 2011 онд зохион байгуулж энэ удаад ОХУ-н Буриад улсын Улаан-Үдэ
хот, Баргузан болон Курумкан аймгуудад зохион байгууллаа. Урлаг соёлын гэх
тодотголтой энэ наадамд Дорнод аймгаас аймгийн Засаг дарга
М.Бадамсүрэнгээр ахлуулсан баг амжилттай оролцоод ирлээ. Гурванзагал
Хөлөнбуйр сумын төлөөлөгчид, Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, сумдын
уран сайханчид,хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, БСШУЯ-ны албаны
болон барга угсаатны төлөөллийн 50 гаруй хүн энэ наадамд эх орноо
төлөөлөн оролцсон юм. Наадмын нээлт 6-р сарын 18-нд Улаан-Үдэ хотын
Бестужевийн нэрэмжит Драмын театрын талбайд болсон ба нээлтэнд аймгийн
Засаг дарга, Баргажин 3 наадмыг зохион байгуулах хорооны дарга
М.Бадамсүрэн оролцож гурван улс дамнан амьдарч байгаа барга угсаатны өв
соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ урлаг соёл зан заншлаа өвлүүлэн
үлдээх зорилготой энэ наадмыг Барга угсаатны ихэс дээдсийн өлгий нутаг
байгаль далайн эрэг баргужин төрхөнд хийж байгааг онцолсон юм.Нээлтэнд
БНХАУ-н өвөрмонголын өөрөө засах орны барга угсаатан амьдран суудаг
аймаг сумын төлөөлөгчид, Улаан-Үдэ хотын оршин суугчид оролцсон. Буриад
улсын хувьд Баргажин наадмын үйл ажиллагаанд ач холбогдол өгч засгийн
газрын хэмжээндээ зохион байгуулах хороо гарган засгийн газрынхаа
тэргүүлэгчийн орлогчоор ахлуулан нийслэл хот болон 2 аймаг дамжуулан
зохион байгуулсан юм. Соёл урлагын баргажин 3 наадмын үйл ажиллагаа эрдэм
шинжилгээний бага хурлаар эхэлсэн бөгөөд хуралд Хятад, Орос, Монгол улсын
барга судлаач эрдэмтэнд оролцож баргын түүх домог, хэл зүй ,газар
нутгийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Эдгээр эрдмийн ажлуудаар
товхимол гарган цаашдын барга судлалын судалгаанд ашиглах талаар ОХУ-н
түүх, шинжлэх ухааны байгууллагаас мэдэгдэж байлаа. Энэ удаагийн эрдэм
шинжилгээний хуралд Япон улсаас эрдэмтэн судлаач оролцсон нь барга
судлал эрчимтэй хөгжиж олон түүхч эрдэмтэдийн сонирхолыг татаж байгааг
харуулж байна гэж зохион байгуулагчид нь үзэж байгаагаа илэрхийлсэн
юм. Улаан-Үдэ хотноо нээлтээ хийсэн баргажин 3 наадам 2 дахь өдрөө
Баргузан, Курумкан аймагт явагдсан юм.Баргузан аймагт хүрэлцэн ирэхэд
нутгийн зон олон идээ ундаагаа барин дуу хуур болж мэндчилэн угтаж
авсан. Тус аймагт байх мөнх цаст Гульмакта уулын баргын овоонд Агуу
дээдсийн сүнсэнд мөргөх тахилга болсон. Тахилгыг бөөгийн зан үйлийн дагуу
хийсэн бөгөөд энэ ёслолд 32 барга бөө оролцож уг угсаа, тэнгэр бурхан
онгод сахиусаа дуурсан 3 хониор өргөл барин тахисан юм. Хүмүүсийн
хэлэлцэх нь Тэмүүн хэмээх онгод бууж үр хойчсоо ихэс дээдэс нь харж
хандаж явна хэмээн айлдсан гэцгээж байлаа. Мөн Барга хан уулаа буддын
шагны зан үйлээр тайх үйл ажиллагааг зохион байгуулж Буриадын дацан
хийдийн лам нар уншлага уншин лус савдагаа аргадсан. Урлаг соёлын арга
хэмжээнүүд болох дууны болон хувцас загвар, язгуур урлагын тэмцээн
уралдаан баргын түнх харваа Курумкан аймагт болж өнгөрсөн. Манай аймгаас
оролцсон уран бүтээлчид наадамд амжилттай оролцож мэргэжлийн дуучдын
төрөлд тэргүүн байр, мэргэжлийн бус дуучдын төрөлд дэд байр, тусгай
шагнал, хувцас загварын тэмцээнд дэд байр эзэлсэн амжилтыг үзүүллээ. 4-н
жил тутам болох энэ наадмын 4 дэхь удаагийнхан нь Монгол улсад Дорнод
аймгийн Төв Чойбалсан хотноо болохоор товлогдон наадмын хун шувуун
тэмдэгт хөх тугаа дорнодчууд хүлээн авснаар Урлаг соёлын олон улсын
"Баргажин 3″ наадам өндөрлөлөө.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10298
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих