Дорнод аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан 2015 оны
06-р сарын 28-ний өдөр АЗДТГ-ын хурлын танхимд хуралдлаа. Хуралдаанд
аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, хамтран ажилладаг төрийн болон
төрийн бус байгууллагуудын төлөөлөл, сумдын Хүүхдийн төлөө Зөвлөлийн
дарга бөгөөд Засаг дарга нар, сургуулийн нийгмийн ажилтнууд, хүүхдийн
нэгдсэн зөвлөлийн төлөөлөл, ХГБХХ-ийн мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн
төлөөлөл оролцлоо.
Өргөтгөсөн хуралдаанаар аймгийн Хүүхдийн төлөө Зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталлаа. Үүнд: Хөдөлмөрийн хэлтэс, Хөгжимт Драмын театр, Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, Улаан загалмайн хороо, ”Номт ундарга” ТББайгууллагуудын төлөөллийг шинээр зөвлөлийн гишүүнээр оруулж, гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа.
Тус хуралдаанаар "Хүүхдэд ээлтэй засаглал-2016” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан, Баяндун, Матад сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн тайлан, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагаанд гэрээ байгуулж, улмаар "Хүүхдээ зөв хүн болгон төлөвшүүлъе” эцэг эхэд хандсан уриалга, хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн төслийг тус тус танилцуулж батлууллаа.
Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөрийн санаачлагаар өсвөр насны хүүхдүүдэд зориулсан "Уураг ба кальци” төслийг хэрэгжүүлэхээр болж, мөн
хуралдаанаар эцэг эхчүүдэд хандан гаргасан уриалгыг бүх шатны түвшинд сурталчилж, хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10300
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих