Дорнод аймгийн Улсын тэргүүний тавдугаар сургууль Монгол улсын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит боллоо. Өнөөдөр болсон тус аймгийн ИТХ-аар дээрхи шийдвэр гарчээ. Тавдугаар сургууль нь 1980 онд байгуулагдсан, 1603 сурагч, 102 багш ажиллагсадтай Дорнод аймгийн төвийн томоохон сургуулиудын нэг аж.
Тус сургуулийн нийт багш нарынх нь 72.5 хувь нь мэргэжлийн зэрэгтэй. Мөн 2013-2014 оны хичээлийн жилд Чойбалсан хотын шилдэг тохижилттой байгууллага, 2014 онд аймгийн тэргүүний хамт олон. 2015 онд аймгийн тэргүүний эцэг эхийн зөвлөлөөөр шалгарчээ.
Тавдугаар сургуулийн сурагчид нь 2015 оны Улсын төрөлжсөн олимпиадаас хоёр хүрэл медаль, нэг тусгай байр эзэлсэн байна.
Э.Гүнтөмөр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих