
Энэ жил Засгийн газрын 173 дугаар тогтоол гарч Дорнод аймгийн
Баянхошууны боомтоор хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд гаргах боломж
бүрдсэн. Үүнтэй холбогдуулан Дорнод аймгийн Халхгол суманд болсон Хил
хорио цээрийн улсын байцаагчдын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан
байна. 26 хилийн боомтын төлөөлөгчид оролцсон тус зөвлөгөөнөөр хил
залгаа бүс нутгийн ижил түвшний байгууллагуудын уялдаа холбоог
сайжруулах талаар ярилцсан төдийгүй халдварт өвчнөөс урьдчилан
сэргийлэх, барааны аюулгүй байдлыг хангах чиглэлээр харилцан туршлага
судлах, хил дамнасан эрсдлээс сэргийлэхэд анхаарч ажиллах талаар нэгдсэн
ойлголтонд хүрсэн аж.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10310
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих