Найман настай хүүг хэрцгийгээр тамласан хэрэг Дорнод аймагт гарлаа. Эх
баригч мэргэжилтэй Э гэгч эмэгтэй өөрийн зургаан настай дагавар хүүг
Хэрлэн голын эрэгт аваачин зодож гарыг хутгаар зүсч гэмтэл учруулсан
байна. Тэрээр хүүгийн аавтай харьцаа муудсанаас ийм хэргийг хийсэн
бололтой гэж зарим эх сурвалж бидэнд мэдээлсэн. Сэжигтэн эмэгтэйг
сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж байгаа гэнэ. Хол хөндий сонсогдож байсан
хүүхдийн хүчирхийлэл хаяанд иржээ. Энэ талаар манай сайт ахин
дэлгэрэнгүй мэдээлэх болно.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10314
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих