Халууны халуурал хаврын синдромоос эхтэй. Хаврын синдромыг цөөн тооны сайн дурын манлайлагчид эхлүүлдэг бол халууны халууралд нийтээрээ датагдах нигуртай аж.
1. Зөв зүгээр мөрөөрөө ажлаа хийж явж байсан нэг депатутыг халуун нь хэтийдсэн нэг хадагтай Чингис хаанаар өргөмжилж түмний сенсаци болгох нь тэрээ. Өөрөө хүсээгүй байхад нь энэ арай хэтэрчих шиг боллоо. Одоо тэгээд наадам хаяанд ирлээ. Наадмын нээлтээ ерөнхийлөгчөөрөө нээлгэх үү? шинэ Чингис хаанаараа нээлгэх үү? хаанаа хаана суулгах уу? хааныхаа эхнэрийн нэрийг өөрчлөх үү? хааны нууц амрагийг хэн гэж нэрлэх вэ? гэсэн нийтийг хамарсан тулгамдсан асуудлууд ар араасаа хөврөх байх даа.
Шинэ Чингис хаан тодорсоныг анх Жамух өөрийн цахим хуудсандаа нийтлэж, Сэнгүм нийтэд зарласан юм уу даа??
Тэнгэрт хоёр нар үгүй... Дагаад улс төр бужигнах төлөвтэй...
Хм
2.Үсээ ч хусуулна. Улс төрөө ч хийнэ. Нэг сумаар хоёр туулай буудаж суусан газраа сенсаци дэгдээж явдаг ёндоотой аавын хүүхдүүд байнаа байна цаана чинь. За тэгээд мөрөөрөө ургаж байсан үсийг заавал улс төржүүлэх хэрэг байсан ч юм уу? үгүй юм уу?
Хм
3.Цагтаа цалгиж явсан сайхан аваргууд минь одоо харин цаасан дээр л барилддаг болоо юу даа..
Зүүний магнайг булаацалдаж сэгсийтэл сенсацилж нийтийг талцуулаад. Социализмын үед дарга нарыг чилээлээ гээд хоёр Мөнхийг хоёуланг нь хасч байсан түүх бий. Одоо дээгүүр даваанд барилдаж буй хоёр бөхийг хасвал дарга нарыг байтугай нийт үзэгчидийг зодож магадгүй. Одооны бөхчүүд омог ихтэй ер нь эвгүй.
Ядаж байхад зүүн барууны магнайг хэрхэн ямар дэг жаягаар манлайлахыг Гаанжуур Даанжуур, Библи, Кама Сутрад ч огт дурдаагүйгээр барахгүй холбогдох хууль тогтоомж тэр байтугай үндсэн хуульд ч тодорхой тусгайгүй байсан гэнэ. Их засаг хуульд зүүний магнай булаалдаж хэрүүл хийгээд байгаа нөхдийг 20, 20 банздаж, хоёр жил хугацаагаар барилдах эрхийг нь блоклоно гээд бичсэн бол хэрүүлгүй амар байхгүй юу???
Хм
4.Амар байна уу гэсэн биш гай болов гэгчээр дэлхийг дэлдийлгэсэн их хааны хөшөө монголд ирсэн биш хөшөөний халуурал дээд цэгтээ хүрч байх шиг. Хорон муу санаатнууд жанжны хөшөөг арзайсан Чингисийн хөшөөгөөр солих нь. Цаадуул чинь тэгнэ л гэсэн бол тэгдэг юм даа. Харж л байгаарай гээд өөр өөрсдийн төсөөлөлдөө хэт хөтлөгдөн халуурцгаах аж.
Мөн би согтуудаа ч ийм сэгсийсэн Чингис хийхгүй байсан юм гэсэн байр суурьтай хүмүүс цөөнгүй. Хөшөө ямар үг хэлэх биш. Чингис бонд, Чингисийн талбайн, Чингисийн хойт дүр, Чингисийн хөшөө... Их хүмүүний нэрийг гурав байтугай худалдаж идэж болдог аж.
5.Тээр тэнд өөр тивд мөрөөрөө дуулаад явж байсан нэгэн алдартныг манай наадмын нээлтэнд ирж дуулах юм гэнэ. Бөгснөөсөө өөр юмгүй айлгүй хүүхэн гэж баахан муулцгаасан. Дууг нь сонсдог, кануг нь үздэг байж...
Хм
Халууны улирал дуусах болоогүй. Халууны халуурал цаашид үргэлжилнэ. Энэ их халуун бидний цусыг бүр их хөөргөж хэт халууралд автуулах нь гарцаагүй. Угаасаа улирал нь тийм юм.
Гадаа аймаар халуун сошиэл дотор бүр ч аймаар халуухан байна даа..
https://www.facebook.com/tserentogtoh.namjil
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих