МҮОНТ-ээр сэтгүүлч Цагаандалай "Адуучин”тэмцээн хөтөлж
явуулдаг байлаа. Монгол адууны соёол адуучин хүний авхаалж самбааг
шалгасан сайхан нэвтрүүлэг байлаа. Харин сүүлийн жилүүдэд засгийн газрын
түвшинд яригдаж Н.Алтанхуяг ерөнхий сайд болоод адуучин тэмцээнийг
албан ёсоор улсын хэмжээнд зохион байгуулдаг болж гарах зардал мөнгийг
нь улсын төсвөөс гаргадаг болоод Хэнтийн М.Хүдэрбаатар гэж нөхөр төсөв
санхүү дээр нь эзэн сууж бүр Монголын адуучдын холбоо гэж байгуулаад
өөрөө тэргүүн нь болчихсон тууж яваа. Адуучин тэмцээнийг зохион
байгуулахын тулд улсын төсвөөс 200 гаран сая төгрөг гардаг. Энэ жилийн
адуучин тэмцээн 100 гаран сая төгрөгөөр зохион байгуулахаар болсон
гэдэг. Үр дүн гээд сүртэй юм байхгүй иймэрхүү юмаар мөнгө олж амьдардаг
хүмүүс сүүлийн үед гарч ирдэг болоод байгааг хүмүүс харж л байгаа байх.
Үеийн үед монгол адууны соёл дэлхийд гайхагдсаар ирсэн. Монгол адуучин
хотын оффист суудаг эрх мэдэл хайж яваа цагаан гартай цагаан
захтануудаар монгол адуу маллах адууны соёолоо заалгахгүй болов уу.
М.Хүдэрбаатар тэргүүтэй нөхдүүд бол "Адуучин” тэмцээнээс жинхэнэ монгол
адууны соёл биш ашиг хайсан мөнгө хийх гэсэн нөхөд...явж явж татвар
төлөгчдийн мөнгө гэдгийг санах хэрэгтэй.
chingis.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10322
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих