Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч унадаг дугуйгаар эх орныхоо баруун аймгуудыг тойрон аялж, хүсэл мөрөөдөл байхад ямар ч зүйлийг хийж болдог гэдгийг Монгол түмэндээ харуулсан Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалай энэ удаад эх орныхоо зүүн аймгуудыг тойрон аялах аялалдаа удахгүй гарахаар болжээ.
Тэрээр өнгөрсөн удаад баруун 13 аймгийн 210 гаруй сумын нутгаар дамжин, 167 хоногийн турш 6200 км замыг унадаг дугуйтай туулж зорилгын эхний алхмыг биелүүлж байсныг олон хүн санаж байгаа байх. Тэгвэл энэ удаад Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг найман аймаг, Налайх, Багануур, Багахангай гэсэн гурван дүүрэг, 60 гаруй сум, сууринаар, хилийн гурван зурвасаар дайран ойролцоогоор 5000 гаруй км замыг туулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. Тус аяллын бэлтгэл ажил дуусч байгаа бөгөөд энэ аяллыг хийснээр Монгол улсыг дугуйгаар бүтэн тойрсон тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний хийж буй хамгийн урт бөгөөд хэцүү аялал болон түүхэнд бичигдэх юм. Тэрээр аяллаа арваннэгдүгээр сар хүртэл дөрвөн сарын хугацаанд үргэлжилнэ гэж тооцоолж байгаа аж. Түүний энэхүү эр зориг, сэтгэл зүтгэл гарган хийж буй дугуйн аяллыг дэмжин ажиллахыг хүссэн хувь хүн, албан байгууллагууд 88694547 гэсэн утсаар холбогдоорой.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих