Дорнод аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулах
Зарласан: 2015-06-30
Нээлт: 2015-07-10 | 17:00
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Дорнод аймгийн Худалдан авах ажиллагааны албань "Дорнод аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулах” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тулзөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Дорнод аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулах ажил болно. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 08.00 цагаас 17.00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Дорнод аймгийн Худалдан авах ажиллагааны алба
Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг,
Аймгийн Засаг даргын Тамгын газрын 3 дугаар байр, 2 дугаар давхар
Утас: 7058-3058
Факс: 7058-4058
Цахим шуудан: info@procurement.dd.gov.mn
Цахим хаяг: www.procurement.dd.gov.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих