Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын а, Засгийн газрын 2011 оны 108 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Халдварт өвчинтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 43 дугаар тушаалын дагуу Дорнод аймгийн засаг даргын А/264 тоот захирамж, Эрүүлмэндийн газрын даргын А/29 тоот тушаалаар манай аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Хэрлэн сумын 6, 10 дугаар багуудад газарзүйн байршлаар кластерийг сонгон авч сонгогдсон 15 наснаас дээш насны хүн ам, иргэдэд урилга олгож "Сүрьеэгийн тархалтын судалгаа”-г ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны албатай хамтран 2015 оны 06 сарын 29-ний өдрөөс эхлэн зохион байгуулан ажиллаж байна.
Үүнд: 1. 06 сарын 29-ний өдрөөс 07 сарын 01-ний хооронд – Ягаанцээнэ ӨЭМТөвд 10 дугаар багийн сонгогдсон кластерийн 456 иргэн, Хөлөнбуйр сумын 512 иргэдийг тус тус "Сүрьеэгийн тархалтын судалгаа”, цээжний рентген шинжилгээнд хамруулан ажилласан байна.
2. 07 сарын 02-ны өдрөөс 07 сарын 04-ны хооронд – Асралт-Үйлс ӨЭМТөв, ЭМГазарт сонгогдсон кластерийн 6 дугаар багийн иргэдийг, Цагаан-Овоо сумын ЭМТөвд сумын иргэдийг тус тус "Сүрьеэгийн тархалтын судалгаа” болон цээжний рентген шинжилгээнд хамруулах үйл ажиллагаа явагдаж байна. Иймээс сонгогдсон кластерийн урилга хүлээн авсан иргэдийг судалгаа шинжилгээнд идэвхитэй хамрагдахыг хүсч байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих