Өнгөрсөн жил Аймаг байгуулагдсаны 83 жилийн ой, Зүүн бүсийн Их хурд наадмыг орон нутгийн ТВ-үүд болон МХС ТӨХК, Цацраг трейд компанийн техникийн дэмжлэгтэйгээр хамтран ажиллаж, шууд дамжуулан үзүүлсэн нь наадамчин олны талархал хүлээсэн билээ. Тухайн үед аймгийн ТВ-үүд хурдан морь, хүчит бөхийн барилдааныг хуваарилан авч шууд дамжуулсан юм. Тэгвэл энэ жилийн наадмыг ч мөн адил ТВ-ээр дамжуулах бэлтгэлээ хангаад эхэлжээ. Энэ долоо хоногт Баяр наадмын комисс хуралдаж, шууд дамжуулах зардлыг шийдэх аж.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10342
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих