Грекийн дотоод явдлын яам 6-ны үрээр санал асуулгын дүнг нийтэлснээс
үзэхэд, 5-ны өдөр олон улсын зээлдүүлэгчдийн санал болгосон
"өөрчлөлтөөр хөрөнгө мөнгө солих" хэлэлцээрийн төслийг хүлээн авах эсэх
тухай бүх нийтийн санал асуулга явуулсны дүнд эсэргүүцэгчид нь ялалт
байгуулжээ. 94% саналын хуудсыг тоолсны дүнд 61.3 хувь нь эсэргүүцсэн
бол үлдсэн 38.7 хувь нь дэмжсэн байна. Санал асуулгад оролцогсод 62.5%
болжээ.
Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас бүх нийтийн санал асуулгын дүн нийтэлсний дараа телевизээр үг хэлэхдээ, Грекийн ард олон санал асуулгад олон улсын зээлдүүлэгчид "үгүй" гэж хэлсэн нь Европ тивтэй хагацах гэсэн биш юм. Харин хоёр талын тохиролцсон хэрэгжүүлж болихуйц хэлэлцээрийг дэмжиж байгаа хэрэг болох юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, бүх нийтийн санал асуулгын дүн Грекийн засгийн газрын хэлэлцээний байр суурийг эрчимжүүлж зээлдүүлэгч талтай тогтвортой зээлийн хэлэлцээр байгуулах болно гэжээ.
Бүх нийтээрээ эв санаа нэгтэй байхыг тэрээр уриалж, дараагийн шатны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцохын төлөө ирэх хэдэн цагт парламентад суудалтай улс төрийн намын удирдлагуудын хурал хуралдуулахыг Грекийн ерөнхийлөгч Каролос Папульяст хүсэх болно гэжээ. Тэрээр Грекчүүд нийгмийн эв зохицонгуй байдлыг дахин байгуулахыг уриалсан бөгөөд Европын ард олон Грекчүүдийг дэмжиж байгаад талархсан байна.
Грекийн сангийн сайд Янис Варуфакис хэлэхдээ, зээлдүүлэгч талтай хоёр талд бүгд ашигтай хэлэлцээр тохиролцохоор Грек бэлэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Грекийн банк санхүүгийн байдал маш хүнд байна, засгийн газар зээлдүүлэгч талтай яриа хэлцлээ сэргээж, өөрчлөлтөөр хөрөнгө мөнгө солих хэлэлцээр тохиролцоход бэлэн байна гэжээ.
\Э.Г\ ХОУР

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих