УИХ дах МАН-ын бүлгийн хурал түр завсарлав. Бүлгийн хуралдаанаар МАН хамтарсан Засгийн газраас гарах эсэх талаар хэлэлцэж байгаа аж.
Бүлгийн хуралдааны талаар МАН-ын дарга М.Энхболдоос тодруулахад, "МАН Хамтарсан Засгийн газраас гарах талаар тодорхой шийдвэр гараагүй байна. Засгийн газраас гарах асуудал бол улс төрийн шийдвэр учир намын Удирдах зөвлөлийн хурлаас эцсийн шийдвэр гарах ёстой. Одоо намын удирдлагууд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзана. Бүлгийн хурал 15.00 цагаас үргэлжлэн, удирдах зөвлөлд хүргүүлэх санал, дүгнэлтээ нэгтгэх болно" гэв.
Ч.Ариунболд MОНЦАМЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих