Элэг таны бие мах бодид ямар үүрэг гүйцэтгэх аэ?
-Элэгний
үйл ажиллагаа хямарч өвчлөх нь хаврын улиралд элбэгшдэг Хүмүүс зүрхээ
цохилдогоор нь, уушгиа амьсгалдагаар нь өлссөн үедээ ходоод гэдэсээ
хоржигнон дуугарч байгаагаар нь төсөөлөн мэдэрдэг бол нам гүм
чимээгүйхэн байдаг элгээ тэр болгон анзаардаггүй. Элэг хүний биеийн
жингийн 2-3 хувийг эзэлдэг хамгийн том эрхтэнүүдийн нэг бөгөөд тархинаас
ч хэмжээгээрээ томд тооцогддог. Байршлын хувьд хэвлийн баруун дээд
хэсэгт хавирганы нумын харалдаа ард байрладаг. Баруун, зүүн гэсэн үндсэн
хоёр хэсэгтэй бөгөөд баруун нь зүүнээсээ зургаа дахин том, цул
эрхтэн.Элэг артерийн судсаараа зүрхнээс хүчилтөрегчөөр баяжигдсан цусыг,
венийн судсаараа ходоод нарийн гэдэснээс хоол тэжээлийн шимт зүйлсийг
агуулсан цусыг хүлээн авч "Цусыг агуулах" эрхтэн болдог. Элэгийг хүний
биеийн "биохимийн лоборатори" ч гэж нэрлэгддэг.
Элэг таны бие мах бодид ямар
-Бүх бие мах бодийг хоргүйжүүлнэ.
-Уургийн солилцоонд оролцоно.
-Нүүрс ,усны солилцоонд оролцоно.
-Витамин.эрдэс
бодисын солилцоонд оролцож.витамин А, Д, темөр,зэс,В-ийн төрлийн
витаминууд болон ялангуяа В-12- ийн синтезэд идэвхитэй оролцож
тэдгээрийг нөөцөлж авдаг.
-Булчингийн үйл ажиллагаанд оролцоно. Булчинлаг, шөрмөслөг харагдах нь таны элэгний үйл ажиллагаа сайн байгаагийн шинж.
-Бэлгийн гормоны үйл ажиллагааг зохицуулахад оролцоно.
-Бидний хэрэглэсэн эмийн бодисыг биед шингээх үйл ажиллагаанд оролцоно.
-Бидний
оюун ухааныг саруул, тунгалаг байлгаж,сэтгэн бодох чадварыгхэвийн
хэмжээнд байлгахад тусалдаг. Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэт
их хэрэглэснээс биед илүүдэл хэмжээний аммиак хуримтлагдахад хүрч, энэ
нь оюун ухааны чадварыг бууруулж амархан мартамхай болгодог байна.
-Арьсны
өнгийг хэвийн байлгаж.уян хатан чанарыг нь хадгалж байдаг.Таны арьс
хэдий чинээ өнгөлөг сайхан харагдана элэг тань төдий чинээ эрүүл байна
гэсэн үг.
Эртний Монгол-Түвдийн анагаах ухааны сударт "Элэг
хаврын эхэн сарын шинийн нэгнээс далан хоёр хоногийн турш бие махбодийг
удирдах ба дараах арван найман хоногт дэлүү удирдана" хэмээн бичсэн
байдаг. Энэ нь хаврын гурван сарын турш элэг дэлүүний үйл ажиллагаа
идэвхижиж ачаалал нь ихэсдэг гэж дурджээ. Мөн элэг,нүд хоёрын үйл
ажиллагаа харилцан холбоотой хэмээн онцолсон байдаг. Тухайлбал элэгний
"Цэцэг эрхтэн нь нүд" хэмээсэн байх бөгөөд элэгний өвчин, зовиурыг
оношлохдоо нүдийг сайтар шинжих хэрэгтэй гэсэн байна. Нүд улайх,шарлах
нь элэгний өвчнүүдийн үед гарах онцлог шинжтэмдэг бөгөөд нүдний хараа
хүртэл мууддаг. Элэгний тухай энэ мэт Монгол-Түвдийн уламжлалт
эмнэлэгийн онол нь эмнэлгийн практикт өргөн хэрэглэгддэг ба ялангуяа
эмийн эмчилгээ нь гайхалтай үр дүн үзүүлж буйг орчин үеийн шинжлэх
ухааны судалгаа баталсаар байгаа билээ. Хуучны мэргэд, өвгөд дээдэс
маань оточ эмч хүний өөрийн нүдээрээ танин барьж өөрийн гараар хийсэн эм
нь авралын рашаан болох нь мадаггүй хэмээн хэлцэн ярилцдаг байсан аж.
Элэгийг
ачаалал ихтэй ажиллах хаврын улиралд зөв тэжээллэг хоол унд хэрэглэж,
эрүүл мэнд, ажил хөдөлмөр, амьдрал ахуйн дэглэмээ зөв зохицуулах нь
элгэндээ тус болж.эрүүл мэндээ хайрлаж буй сайн хэрэг юм.
Элэгний үйл ажиллагаа хямарч. өвчлөх нь хаврын улиралд элбэгшдзг
Хэрвээ танд доорхи щинжүүд илэрвэл эмчид ззавал хандах хэрэгтэй. Үүнд:
-Биеийн жин хэт нэмэгдэх
-Гэдэс хэвлий дүүрэх
-Хоолны шингэц муудах
-Амархан ядрах
-Толгой байнга евдех
-Зан ааш өерчлегдөх
-Амнаас эвгүй үнэр гарах
-Хэлэнд цайвар, зузаан өнгөр тогтох
-Өтгөн байнга хатах
-Бие шарлах
-Биеийн дулаан өөрчлөгдөж, хэт даарамхай эсвэл халуурах
-Холестрол ихдэх
-Цөс өвдөх
-Элэг өөхлөх
-Цусны даралт ихдэх
-Харшимтгай болох
-Бага хэмжээний архинд амархан согтох
-Огцом турах
Элэгний өвчний үед гарах онцлог шинжүүд
-Амархан ядрах
-Баруун талын хавирганы нуман доогуур өвдөх
-Халуурах
-Томуу төст шинж тэмдгүүд илэрч-үе мөчөөр өвдөж хоолонд дургүй болох,
-Бөөлжис цутгаж, арьс загатнах, арьс, нүд шарлах, улайх, толгой өвдөх
-Гэнэт ихээр турах
-Зан ааш өөрчлөгдөн уур уцаартай болох
-Гэдэс дүүрч.цардайх
АНУ-ын элэгний өвчин судлалын холбооноос гаргасан элэгний өвчнөөс сэргийлэх 12 шалгарсан зөвлөмж
1.Өөрийн биеэ чагна
2.Өдөрт 8-10 аяга буцалсан ус байнга ууж бай.
З.Гэнэт ихээр идэхгүй.сахар бага хэрэглэх 4.Хүнсний зүйлсийн калорийг тооцож сурах
б.Харшил өгдөг хүнсний зүйлээс татгалзах
б.Ариун цэврийг сайн сахих
7.Стресст орохоос сэргийлэх
8.Экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн "Органик" хоол тэжээлийг хэрэглэх
9.Уургийг зөвхөн мах, сүүнээс авахыг чухалчлалгүй ургамлын гаралтай уураглаг хүнс хэрэглэх
10.Чанартай зөв хадгалсан буюу аль болох шинэ ургацын ногоо хүнсэндээ хэрэглэх
11 .Өтгөн хаталтаас үргэлж сэргийлэх
12.Өөх тослог зүйлээс аль болох татгалзах
Мөн
бохир заваан байх нь элэг өвчлөх шалтгаан болдог.Архи тамхи элэгний
дайсан. Бэлгийн замбараагүй хавьталд орохоос сэрэмжлэх, хэрэв бэлгийн
хамтрагч тань элэгний өвчтэйг мэдсэн бол даруй шинжилгээ хийлгэ. Эмийн
бодисыг удаан хугацаагаар замбараагүй хэрэглэхээс татгалз, ялангуяа
синтетик витаминууд. Янз бүрийн тураах бэлдмэлүүд, бэлгийн чадавхи
сайжруулдаг эмүүд элэгний үйл ажиллагаанд хортой гаж нөлөө үзүүлж
байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Түүнчлэн лаазалсан хүнсний
бүтээгдэхүүнээс аль болох татгалз.Буруу хадгалсан, хугацаа дууссан
хүнсний зүйл хэрэглэхгүй байх.Шарсан хуурсан зүйл бага хэрэглэ.
Элэгний үйл ажиллагаанд сайн хүнсний бүтээгдэхүүнүүд
-Загас,тахиа,үхрийн мах
-Сүү тараг, ямааны сүү, гүүний шинэхэн саам, шар буурцагны сүү \зоу тНк\
-Шинэхэн хүнсний ногоо
-Цагаан, хүрэн цэцгэн,далайн байцаа, сонгино, сармис, лууван, улаан, ногоон, шар чинжүү
-Мөөг.өргөст хэмх,бүх төрлийн төмс,
-Бүх төрлийн будаанууд-цагаан,бор,хөц,шар гурвалжин
-Вандуй болон бүх төрлийн шошнууд
\бөөрөн, буурцган г.м\
Хэрэв
та элэгний өвчнөөр өвдвөл эмчийн хяналтанд орж эмчилгээний хоолны
дэглэм барих нь чухал.Эцэст нь элэгээ хэрхэн зөв эрүүл байлгах нь танаас
шалтгаална гэдгийг үргэлж санах хэрэгтэй.
ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих