МИАТ-ын хэргийн гол эзний нэг байсан Ч.Хоролсүрэн улсад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, биеийн байдал муу гэсэн шалтгаанаар суллагдсан. Гэхдээ түүний хэргийн үр дагавар одоо ч арилаагүй явна. Монголын хамгийн том ХААН банк л гэхэд тэр хэргээс болж хагас тэрбумын шахуу алдагдалд орж томоохон албан тушаалтнууд нь халагдсан. П.Энхцэцэг, Ч.Оюунсүрэн гэдэг хоёр эмэгтэй Хаанбанкны Сүхбаатар тооцооны төвд "иргэдийн хугацаат хадгаламжийн гэрээ байгуулсанаар энэ хэрэг эхэлжээ. Хоёр бүсгүй нийт 5 тэрбум төгрөгийн хадгаламжийг 389 хоногийн хугацаатай, 19,85 хувийн хүүтэй нээлгэж эхлээд 2,3 тэрбумыг дараа нь 2013 оны эхээр 2.7 тэрбумыг хийжээ. Ердөө 20-30 насны бүсгүйчүүд олон тэрбумын хадгаламж нээлгэж байгаад банкныхан сэжиглээгүй нь гайхалтай. Таван тэрбумын хадгаламжийн хугацаа 2013 оны 12-р сарын 31-нд дуусах байж.
Гэтэл энэ зуур МИАТ2ын хэрэг дэгдсэн. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс П.Энхцэцэг, Ч.Оюунсүрэн нарын хадгаламжийг битүүмжилжээ. МИАТ-ын хэргийн гол холбогдогчдын нэг Ч.Хоролсүрэн нь дээрхи хоёр эмэгтэйн нэрээр таван тэрбумыг хадгалуулсан болох нь тогтоогдсон гэнэ.
Хаанбанк хуулийнхны шийдвэрийн дагуу хадгаламжийг бүхлээр хадгаламжийн гэрээний хугацаа дуусахаас ердөө долоо хоногийн өмнө Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлжээ. Ийнхүү банк том эх үүсвэрээ алдаад байтал нэмж хагас тэрбум шахуу төгрөгийн алдагдалд орсон байсан нь илэрчээ. Учир нь банкны Хуулийн хэлтсийн дарга Б.Б нь хадгаламж эзэмшигч П.Энхцэцэг, Ч.Оюунсүрэн нарын хадгаламжийн хуримтлагдсан хүүг төлөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаснаар 2013 оны 12-р сарын 23-нд буюу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 5 тэрбумыг шижлүүлэхээс ердөө нэгхэн хоногийн өмнө эхний 3 улиралын хүү болох 690 сая төгрөгийг П.Энхцэцэгийн дансанд олгогдсон байсан гэнэ.
"МИАТ”-ынханд хадгаламжаа улсад хураалгахаас нэг өдрийн өмнө хүүг нь бөөнөөр нь өгсөн байсан нь Хаанбанкинд том шуугиан дэгдээжээ. Ингээд хуулийн хэлтсийн даргаа хадгаламж эзэмшигчидтэй холбоотой эсэх, хадгаламж улсад хураагдахыг мэдэж байсан эсэх талаар бөөн хардлага сэрдлэгэ, дотоод хяналтын шалгалт өрнөж. Хаанбанкны удирдлага Хуулийн хэлтсийн даргаас болж алдагдалд орсон гэж үзжээ. Банкны ТУЗ-ийн "Удирдлагын захидал”-аар хадгаламж эзэмшигч нарт илүү олгогдсон 488 сая төгрөгийг 2014 оны эхний хагасд багтаан буцаан төлүүлэх үүрэг өгсөн ч биелэгдээгүй гэнэ. Ийнхүү Ч.Хоролсүрэнгийн талынхан хожиж харин Хаанбанк хуулийн хэлтсийн даргаа халжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих