Монголчууд улстөрийн жагсаал, суултанд дасал болж, юу ч болсон дөжрөхөө байгаад удлаа. Тэгвэл улс төрийн анхны эсэргүүцлийн жагсаал цуглаан хаана хэзээ болж байсан юм бол гэх асуулт анхаарал татна. Түүхэн урт хугацаанд аливаа тэмцэл хөдөлгөөн өч төчнөөн байсан нь мэдээж. Гэхдээ "Улс төр” гэдэг ойлголт жинхэнэ утгаараа хэрэглэгдэж эхэлсэн 1920-иод оноос хойших үед хамаарах улс төрийн эсэргүүцлийн жагсаал цуглааны хамгийн анхных нь 1928 онд Намын түр сургуулийн багш, сурагчдын хийсэн жагсаал байж магадгүй.
Одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, хожим нь өөрийнх нь нэрээр нэрлэсэн алдарт "Лхүмбийн хэрэг”-т холбогдон 1933 оны долдугаар сарын 10-ны өдөр цаазлуулсан Ж.Лхүмбэтэй энэ эсэргүүцлийн жагсаал нэр холбогдоно. Тэрээр Намын түр сургуульд сурч байхдаа намын гишүүдийн хурал дээр Засгийн газрын бодлогыг шүүмжлэн хурцхан үг хэлжээ. Ингэж үг хэлснийх нь төлөө түүнийг буруутган баривчилж шоронд суулгачихаар нь сургуулийнх нь багш нар, сурагчид эсэргүүцэн жагсаж суллуулж чадсан байна. Ж.Лхүмбэ шулуун шудрага, хурц хэлэмгий, танхимыг байлдан дагуулах чадвар сайтай нэгэн учраас улстөрийн дайсан ч ихтэй, дагагч ч олонтой байгаад хилсээр хэлмэгдсэн түүхтэй. Дэндүү шудрага хүнд харийнхнаас хараат улстөр хамгийн халгаатай байдгийг нотолсон энэ мэт гунигт жишээ Монголын түүхнээ олон буй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих