Өчигдөр ОБЕГ-ын хийсэн мэдээллээр манай улсын 9 аймгийн нутагт зуншлага хэвийн, харин 12 аймгийн 133 сумын 66 нь гантай, 67 нь гандуу байна гэж дүгнэжээ. Эдгээр аймгуудад олон жилийн дундажтай харьцуулахад хур тунадас бага орж, хэт халснаас гадна өвс, ногооны гарц муу байгаагаас мал сүрэг тарга тэвээрэг сайн авч чадаагүй байна.
Зуншлага хэвийн үргэлжилж буй аймгуудын тоонд Дорнод аймаг оржээ. Энэ хавар Дорнод аймагт их бага хэмжээний олон арван түймэр гарсан ч бусад нутгуудаас ахиу хэмжээний хур бороо орж, дулааны температур хэвийн байгаа тул өвсний гарц сайн байгаа аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих