6-р сарын 29-өөс 7-р сарын 5-ныг хүртэлх өнгөрсөн долоо хоногийн байдлаар Дорнод аймгийн БОЭТ-ийн Төрөх тасагт 38 эх амаржиж, 40 хүүхэд төржээ. Хоёр эх ихэр хүүхэд төрүүлсэн байна. Шинэ төрсөн үрсийн 20 нь хүү, 20 нь охин аж. Тус тасагт өдөрт дунджаар 6 эх амаржиж байна.
БОЭТ өнгөрсөн долоо хоногт 2647 иргэнд үзлэг шинжилгээ хийсэн бол Түргэн тусламж 186 иргэний өгсөн дуудлагын дагуу очиж ажилласан байна. Хүлээн авах тасагт 491 иргэн үйлчлүүлсэн бөгөөд бямба гарагт хамгийн их ачаалалтай ажиллажээ.
Тус эмнэлэгт 222 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол мөн тооны иргэн эмнэлгээс гарчээ. Хамгийн их өвчтөнтөй тасаг Дотрын тасагт 44 хүн хэвтэж байгаа бол Эмэгтэйчүүдийн тасагт 5, Нүдний тасагт 7 хүн байна. Мөн өнгөрсөн долоо хоногт 2 хүн эмнэлэгт нас баржээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих