Өэлүн эх бол Чингис хаан, Хасар, Хачигун, Отчигин ноён, Бэлгүдэй зэрэг өөрийн хүүхэд ба Борохол, Шихихутаг, Хүчү, Хөгэчү зэрэг өргөмөл хөвгүүдээ туйлын хүчир бэрхшээлтэй амьдрал дунд тэжээн өсгөж, сурган хүмүүжүүлээд монголын түүх ба дэлхийн түүхнээ алдар цуутай хүмүүс болгосон гавъяат эх билээ.
... Өүлэн эхийн бие чилээрхэхэд олон сүм хийдээр буян хийлгэе гэсэн Цагаадайн үгийг сонсоод Чингис хаан: "Нэгэн гайхамшиг буян буй. Тэр нь юу гэвээс даруй газар бүрийн таван завсаргүй ялтнаас бусдын ялыг хөнгөлж тавиад хотын доторх олон сүм хийд, мандал суварга бүр дор олон чин вангуудыг гаргаж хутаг гуйн хүж шатаалгаж эхийн насыг гуй юу” гэж хэлдэг билээ.
Үүнээс үзэхүл Чингис болон дүү нарт нь Өүлэн эх ачлалт ээж нь, зөвхөн тэдний эхээр зогсохгүй Монголын төрд авралт эх нь байсан ажгуу. Шулуун шударга, төв голч зантай Өүлэн эх Их Монгол улсын цадигийг бичилцэхэд үр хүүхэд, төр улсдаа том гавьяа байгуулсан Монголын түүхнээ хэзээ ч үл мартагдах төрийн хүн болой.
Өэлүн эх үр хүүхдээ энэ хэмжээнд ачилж хүмүүжүүлж өсгөөгүй бол Их Монгол улсын гал голомт өдий зэрэгтэй мандан бадрах эсэхийг хэлэхэд бэрх. Үүнд Өүлэн хатан ижийн мөнхийн сүр хүч, энэрэл хайр, гүн хүндэтгэл, суу гавъяа оршдог юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10422
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих