Эрүүгийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжсэнээр хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байгаа. Гэвч уг шинэчилсэн гэх тодотголтой Эрүүгийн хууль зарим шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Иргэдийн зүгээс ч, мэргэжлийн хүмүүсийн зүгээс ч зарим зүйл заалтыг нь эсэргүүцсэн байдалтай байна.
Ерөнхийдөө аливаа зүйл сайнтай, муутай. 2002 оны хууль ард түмэнд шоронжсон буюу маш харгис хууль болсон.
Ялангуай хор уршгийг нь тооцолгүй ял өгдөг байдал нь олон нийтийн шүүмжлэлийг аваад байсан.Тухайлбал, 7 сая төгрөг залилсан гээд 60 гарчихсан эмгэн, өвгөн хоёрт 11 жилийн ялыг оноож, гэр бүлээр нь ялласан. Энэ болгон ард түмний дургүйцлийг хүргэж байсан.
Гэмт хэргийн захиалагч гэдэг ойлголтыг /тухайн хор уршгаас үл хамааран бусдад хохирол учруулахыг захиалж байгаа гэсэн үг/ хатгагч гэдэг нэр томьёогоор орлуулсан. Хатгагч гэдэг бол хамтдаа гэмт хэрэг үйлдэхээр явж байхдаа бусдыгаа турхирч, гэмт хэрэг хий гэж шаардахыг хэлдэг.
Гэтэл захиалагч гэж урьдчилсан байдлаар санал гаргагчийг хэлдэг. Гэвч энэ хуулинд хатгагч, захиалагч хоёрыг яг ижилхэн гэж үзсэн.Иймэрхүү зохион байгуулалттай хэрэг дээр урьдчилсан захиалга их явагддаг. Гэтэл үүнийг бүхлээр нь авч хаяж хатгагч гэдэг нэр томьёогоор орлуулсан.
Мөн
дээрх хуулинд ял наймаалцах заалтыг оруулж ирсэн байдаг. Анх удаагаа
гэмт хэрэг хийсэн хүмүүс айдастай байдаг. Айдастай байгаа хүмүүс хуулийн
байгууллагатай хамтран ажиллахаас үл хамewааран ялын наймаалцал хийж
чадах уу.
Тодруулбал, хэргээ хүлээлгүй хуулийн байгууллагад нотлохын бол 10 жил, нотлохоос өмнө хэргээ хүлээвэл 5 жил гэсэн ойлголтыг оруулж ирж байна. Энэ Эрүүгийн хуулинд 18-аас доош насны аливаа хүнтэй тухайн хүнийг зөвшөөрсөн, үл зөвшөөрсөнөөс хамаарч бэлгийн харьцаанд орж болохгүй гэж заасан байх ёстой. Гэтэл тийм зүйл ч заагаагүй.
Г.Мягмарсүх new
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих