Тэргүүлэгчдийн хурлын шийдвэр:
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 14 дүгээр хуралдаанд ирвэл зохих 11 Тэргүүлэгчээс ирсэн 08 Тэргүүлэгч буюу Р.Зоригтбаатар, С.Мөнгөнбат, П.Мөнхтөр, Д.Шинэбаяр, Ц.Баярцогт, Ж.Гантулга, Н.Хүрэлбаатар, Г.Болдбаатар, М.Бас-Эрдэнэ нар хүрэлцэн ирж ирц 81.8 хувьтай хуралаа хийж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1.Нутгийн удирдлагын бодлогын хүрээнд:
1.1. Зарим хүмүүсийг төрийн дээд шагнал одон медалиар шагнуулах тухай.
Боловсрол, гааль, цагдаагийн байгууллага, уул уурхай, соёл урлагийн салбарт олон жил идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрийн тогтвортой амжилт гарган аймаг орон нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг хамт олон, нутгийн өөрөө удирдах байгууллага, нутгийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг тус тус дэмжиж төрийн дээд шагнал "Алтан гадас” одон – 3, "Цэргийн гавьяаны одон” – 2, "Хөдөлмөрийн хүндэт медаль”– 6, "Цэргийн хүндэт медаль” - 7 хүнийг шагнуулахыг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов.
1.2. Аймаг, бүс, улсын хэмжээнд 2015 оны 07 дугаар сард зохион байгуулагдах ажлын мэдээлэл.
Долдугаар сард Аймаг бүс улсын хэмжээнд төрийн байгууллагаас зохион байгуулагдах ажлын мэдээллийг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Жаргал танилцуулав.
1.3. Худалдан авах ажиллагааны албаны 2015 оны 07 дугаар сард Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажлын мэдээлэл.
Аймгийн хэмжээнд худадан авах ажиллагааны албанаас зохион байгуулсан тендерийн ажил 65 хувьтай явагдаж байна. 7 дугаар сард Ивээл хорооллын дундах хатуу хучилттай авто зам тавих, явган зам, гэрэлтүүлгийн хамт /Хэрлэн сум, 6-р баг/270,0 сая төгрөг, "Ган хэрлэн" зочид буудлын зүүн талын авто замыг "Хянганы гудамж"-ны авто замтай холбох явган зам, гэрэлтүүлгийн хамт /Хэрлэн сум, 7-р баг/ 120,0 сая төгрөг, Мянганы замаас Баянтүмэн сум руу хатуу хучилттай авто зам тавих /Баянтүмэн сум/300,0 сая төгрөг, 11 ä¿ãýýð ñóðãóóëèéí áàðèëãûí èõ çàñâàð /Äîðíîä, õýðëýí ñóì/140,0 сая төгрөг, Сумын төвд иргэд, залуучуудын чөлөөт цагийн талбай байгуулах /Хөлөнбуйр сум/75,0 сая төгрөг зэрэг төсөл арга хэмжээг нээнэ.
1.4 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар хуралдаан зарлан хуралдуулах тухай
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар хуралдааныг 2015 оны 07 сарын 27-ны өдрийн 09:00 цагт Чойбалсан хотноо хуралдуулахаар шийдвэрлэв.
2. Хүний хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд:
2.1. Дорнод аймгийн "Олимпийн Таеквондогийн спортыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэлэлцэх тухай.
Спортын хөтөлбөрийг үндэсний спорт, их спорт, бүх нийтийн биеийн тамир, оюуны спортыг хөгжүүлэх гэсэн байдлаар төсөл боловсруулж нэгдсэн журмаар батлахаар тогтов.
3. Орон нутгийн өмчийн албаны ажлын хүрээнд:
3.1. "Дорнод НАА” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох тухай
"Дорнод нийтийн аж ахуй" ХХК аж ахуйн тооцоот орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Төмөрбаатарыг томиллоо.
4.Бусад асуудлын хүрээнд:
4.1. Аймгийн Засаг даргын орлогчийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх асуудлыг хэлэлцэх тухай
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээс ирүүлсэн Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасны дагуу Дамдинсүрэн овогтой Цэрэнчимэгийг аймгийн Засаг даргын орлогчоор томилох саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх саналыг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэж томилох саналыг дэмжсэнгүй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих