
Монгол
улсын уул уурхайн салбарт оруулсан хувь нэмрийг төр засаг өндрөөр
үнэлж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн
орлогч Доржийн Даваасамбууд Аж үйлдвэрийн гавьяат цол хүртээлээ.Тэрээр
Техникийн ухааны дэд эрдэмтэн, уулын механик мэргэжилтэй бөгөөд 30 гаруй
жилийн ажил амьдралаа уул уурхайн салбарын хөгжилд зориулжээ.
Эрхүү
хотын Политехникийн их сургуулийг 1981 онд төгсөж "Эрдэнэт” үйлдвэрийн
Баяжуулах фабрикт тоног төхөөрөмжийн засварчнаас ажлын гараагаа эхэлж
байсан бол өдгөө тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн
орлогчоор томилогдон ажиллаж байна. "Ажил амьдралын гараагаа эхэлсэн
"Эрдэнэт” хэмээх энэ сайхан хамт олонтойгоо байхдаа Монгол улсын Аж
үйлдвэрийн гавьяат ажилтан хэмээх төрийн өндөр дээд цол хүртсэндээ
баяртай байна.
Энэ
бол миний хамт олны хичээл зүтгэлийн үр дүн, "Эрдэнэтийн овоо”-ны буян
хишиг юм” гэж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл
эрхэлсэн орлогч, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
Д.Даваасамбуу сэтгэгдлээ хуваалцлаа.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10475
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих