Монголын Залуучуудын
Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалай эх орныхоо зүүн
аймгуудыг тойрон аялах аяллаа маргааш эхлүүлэх гэж билээ. Тиймээс Монголын
Залуучуудын Холбооны гүйцэтгэх хорооныхон Ч.Мөнгөндалайг гаргаж өгөх үйл
ажиллагааг зохион байгуулж, нийт албан хаагчдаас цурларсан мөнгө тусламжийг үнэ
бүхий зүйлсийн хамт гардуулан өглөө. Мөн түүнийг зүүн аймгуудаар аялах үед нь
МЗХ-ны орон нутаг дахь салбар холбоод хүлээн авч, хоол унд орон байраар хангаж,
дэмжлэг туслалцаа үзүүлэх юм.
Ч.Мөнгөндалай 2014 онд баруун 13 аймгийн 210 гаруй сумын нутгаар дамжин,
167 хоногийн турш 6200 км замыг унадаг дугуйтай туулсан бол энэ удаад Төв,
Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг 8
аймаг, Налайх, Багануур, Багахангай гэсэн 3 дүүрэг, 60 гаруй сум, сууринаар,
хилийн 3 зурвасаар дайран ойролцоогоор 5000 гаруй км замыг туулна.
Ч.Мөнгөндалайг гаргаж өгөх хэвлэлийн бага хурал маргааш Монголын
Залуучуудын Холбооны байранд 10 цагт болно.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10478
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих